Д.МӨНХ-ЭРДЭНИЙГ ШҮҮХ ХУРАЛ ГУРАВ ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Хөх хотын консул асан Д.Мөнх-Эрдэнэд холбогдох шүүх хурал нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 04-ний өдөр эхэлсэн.
Д.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 1, 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Яллагдагчийн зүгээс өмгөөлөгч Л.Баттогтохын хувьд яллагдагчаар татагдсан зарим үндэслэлийг өмгөөлөх боломжгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх, өмгөөлөгч нэмж авах зэрэг хүсэлтийг тавьж байгаа. Д.Мөнх-Эрдэнийг шүүр хурал хоёр дахь өдрөө хаалттай байдлаар үргэлжилсэн. Харин өнөөдөр /2023.04.06/ 09.00 цагаас эхлэх юм байна.
Сэтгэгдэл
Зочин [66.181.179.35] 2023-04-06 12:21:22
Мөн ч их дальчиганасан даа, чи. Шүлсээ үсчүүлээд, дуугаа чангалаад, гараа салаавчлаад л. Өөрөө өндөг шиг өөгүй амьтан шиг л амаа муруйлган LIVE хийж, "ардын баатар" болох гэж жүжиглэсэний чинь төлөөс. Сайн жүжиг тоглосноор татвар төлөгчдийн буюу ТӨСВИЙН мөнгийг өөрийн мэт зарцуулсан ялт хэрэг, батлагдаагүй мэдээллээр бусдыг гутаан дормжилсон эрүүгийн хэрэг, төрийн албан хаагчийн биед халдсан хэрэгүүдээ цайруулна гэж бодож байгаа бол үлгэр. Хийсэн чинь үнэн юм чинь ЭР ХҮН шиг бай. Санаа чинь ЗӨВ байсан боловч ҮЙЛДЭЛ чинь буруу байлаа. Чамайг араас чинь ТУРХИРАГЧ ах болох Цахиагийн ЭЛБЭГДОРЖ чинь одоо туслах байлгүй. Амжилт хүсье.
b [66.181.177.151] 2023-04-06 10:55:52
jagshaal hiitsgeeh vv ard tvmeen ochitsgooe l doo