СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тээврийн хэрэгслийн эд анги бүлэглэн хулгайлдаг этгээдүүдийг баривчилжээ
Цагдаагийн байгууллагад 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 04 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Тээврийн хэрэгслийн эд анги хулгайд алдагдсан байна” гэх 3 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Дуудлага мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагчид мөрдөн шалгах, эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулж иргэн “Б”, “Б”, “Т” нарын эзэмшлийн “Toyota Prius-30” маркийн тээврийн хэрэгслийн 12 ширхэг “Жи сток” буюу обудыг дугуйн хамт 17-21 насны, “Г”, “Б”, “Н” нар нь бүлэглэн хулгайлсан үйлдлийг шуурхай илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Шалгалтын ажиллагаагаар Баянгол, Чингэлтэй, Баянзүрх дүүргүүдийн нутаг дэвсгэрээс нийт 5 удаагийн үйлдлээр “Toyota Prius-30” маркийн тээврийн хэрэгслийн 14 ширхэг дугуй хулгайлсан болох нь тогтоогдоод байна.
Иймд иргэд, та бүхэн тээврийн хэрэгслээ харуул хамгаалалттай, хяналтын камертай зогсоолд байрлуулах, удаан хугацаагаар хараа хяналтгүй орхихгүй байх, сэжигтэй үйлдэл, этгээдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад мэдээлж хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлээрэй
Сэтгэгдэл
зочин [202.9.40.121] 2023-04-07 08:01:54
цаазал
Зочин [64.119.19.78] 2023-04-07 00:45:05
Хулгайч монголоо гэж яана даа Дээр дооргүй хулгай