Хятадын судлаачид роботуудад зориулан электрон арьс бүтээжээ
Хятадын судлаачид роботуудад зориулж үзэгдэх орчин хязгаарлагдсан харанхуй үед хүрэлцэх мэдрэмжээр зүг чигээ олдог шинэ төрлийн электрон арьс (e-skin) бүтээжээ. Зөөлөн гелин электрон арьсыг хүний арьсны шинж чанарыг дуурайлган хийсэн бөгөөд сунах, өөрийгөө эдгээж чаддагаас гадна температур, даралтын өөрчлөлтийг мэдэрдэг байна.
Хүний арьс шиг физик-химийн болон мэдрэхүйн шинж чанартай тохирох нийлмэл материал байхгүй нь электрон арьсыг хөгжүүлэхэд тулгардаг гол бэрхшээл байсаар иржээ. Харин “Southeast University” их сургуулийн судлаачдын баг байгалийн торго, уургийн материал дээр суурилсан энэхүү шинэ электрон арьсыг бүтээсэн байна.
Электрон арьсыг нийлэгжүүлэхийн тулд эрдэмтэд ус шингээх кальцийн ион, сул хүчиллэг устөрөгчийн ион, хүрээлэн буй орчны нөлөөнд мэдрэмтгий хоёр хэмжээст наноматериалуудыг нэмсэн байна.
Энэхүү арьс нь сунах чадвар, өөрийгөө эдгээх чадвар, сул хүчиллэг, нянгийн эсрэг ажиллагаа зэрэг арьстай төстэй физик-химийн бүх шинж чанартай бөгөөд асаалттай үедээ орчны температур, даралт, чийгшлийг мэдэрдэг гэж судалгааны багийн гишүүн Дуань Шэньшун хэллээ.
“Электрон арьс өөрөө өөрийгөө эдгээдэг” гэж тэрбээр нэмж хэлээд, шалбарсан хэсэгтээ шинэ хэсгийг наах замаар арьсыг хялбархан шилжүүлэн суулгах боломжтой болохыг тэмдэглэсэн байна. Судалгааны үр дүнгийн талаарх өгүүлэл “ACS Nano” шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгджээ.
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:20:08
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:20:08
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.