Японы компани буугч аппаратаа Саран дээр газардуулахаар төлөвлөж байна
Японы “Ispace” гарааны компани буугч аппаратаа дөрөвдүгээр сарын 26 гэхэд Саран дээр газардуулахаар төлөвлөж байгаагаа лхагва гарагт мэдэгдлээ. Энэ нь хувийн компани аппаратаа Сарны гадаргуу дээр буулгасан дэлхийн анхны тохиолдол болно.
“Ispace” өөрсдийн бүтээсэн буугч аппаратаа амжилттай газардуулж чадвал Японы хувийн хэвшлийн болон төрийн байгууллагуудаас мөн анхдагч нь болох юм. Өнгөрсөн онд Японы Сансар судлалын агентлаг /JAXA/ “Omotenashi” сансрын аппаратаа Саран дээр буулгаж чадаагүй юм.
“Hakuto-R” судалгааны хөтөлбөрийнхөө хүрээнд “Ispace” компани буух технологио туршихын тулд буугч модуль хөөргөсөн бөгөөд Токио хот дахь удирдлагын төвөөсөө маневр хийн Сарны гадаргуу дээр зөөлөн газардуулахыг зорьж байгаа ажээ.
“Сарыг судлах арилжааны хөтөлбөрүүдийн шинэ эриний эхлэлийг тавих түүхэн үйл явдлын гэрч болохыг тэсэн ядан хүлээж байна” гэж “Ispace” компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Хакамада Такэши мэдэгджээ. Буугч аппаратыг өнгөрсөн оны 12 дугаар сард “SpaceX” компанийн “Falcon 9” пуужингаар АНУ-ын Флорида муж улсын Канаверал хошууны сансрын буудлаас хөөргөсөн юм. Бага түлш тээвэрлэхийн тулд уг аппарат нь Сар луу хүрэх илүү урт, эрчим хүчний хэмнэлттэй замыг туулсан бөгөөд нэгдүгээр сард дэлхийгээс 1 376 000 км-ийн зайд байжээ. Улмаар гуравдугаар сард Сарны тойрог замд орсон байна.
Ойролцоогоор 2.3 метр өндөр, 2.6 метр өргөнтэй буугч аппарат нь “JAXA” болон тоглоомын “Tomy Co” компанийн бүтээсэн жижиг робот зэрэг ачааг тээвэрлэжээ.
Хэрэв даалгавар төлөвлөсний дагуу хэрэгжвэл Японы цагаар дөрөвдүгээр сарын 26-ны 01:40 цагийн орчимд аппарат Саран дээр газардана. Хөтөлбөрийн эхний үе шатыг Японы ардын аман зохиолд гардаг Саран дээр амьдардаг цагаан туулайн нэрээр нэрлэжээ.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:20:08
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:20:08
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.