БАЯРТ МЭДЭЭ: М.Лхагвагэрэл Ази тивийн аварга боллоо
Үндэсний шигшээ багийн тамирчин , МУГТ М.Лхагвагэрэл Астанагийн дэвжээнд 125 кг-ын жинд алтан медаль хүртэж төрийн дууллаа эгшиглүүлэв. Тэрбээр шигшээ барилдаанд өмнө нь гурван удаа барилдахдаа 1 ялж, 2 удаа ялагдаж байсан U23 ангиллын ДАШТ-ий хүрэл медальт, насанд хүрэгчдийн Азийн аварга, эзэн орны Юсуп Батырмурзаевыг 1:1-ээр ялснаар Монголын эрэгтэй бөхчүүдээс Азийн аваргаас 16 дахь алтан медалийг найман жилийн дараа эх орондоо авчирсан. Монголын бөхчүүдээс 2001 онд гавьяат тамирчин Г.Өсөхбаяр Улаанбаатарын дэвжээнд хүнд жинд хамгийн сүүлд алтан медаль хүртэж байсан түүхтэй.
Сэтгэгдэл
Зочин [192.82.83.124] 2023-04-19 22:35:05
1:1-ээр ялна гэхээр одоо яаж ялсан байх вэ, тэнцээ биш үү
Z [202.126.90.130] 2023-04-16 16:58:26
БӨМБӨРЦӨГИЙН БӨХ ДӨӨ
Б.Чойжилсүрэн [202.55.188.101] 2023-04-15 10:09:23
Би өөрөө Яруу сумын хүн л дээ Энэ залууг байнга л дэмжиж байдаг хүний нэг Одоо дэлхийн аварга болчихоосой гэж хүсч залбирч улмаар олимпийн аварга болоорой гэж eрөөж байна даа
Зочин [66.181.176.69] 2023-04-16 13:34:07
дэмжиж байна
Зочин [66.181.161.110] 2023-04-15 17:56:19
Ийм юм битгий бичээ. Завхан ямар Ховд юмуу Увс биш дээ.
Hiz [202.21.97.230] 2023-04-15 10:06:11
Amjklt huseye