Хар нүхний анхны зургийг хиймэл оюун ухааны тусламжтайгаар тодруулжээ
Өдгөөгөөс дөрвөн жилийн өмнө эрдэмтдийн буулгасан хар нүхний анхны зурагт бүрсгэр гэрэлтсэн дугуй хэлбэртэй биет харагдаж байсан билээ. Тэгвэл энэ зургийг судлаачид хиймэл оюун ухааны тусламжтайгаар тодруулсан байна.
Шинжлэх ухааны “Аstrophysical Journal Letters” сэтгүүлд пүрэв гарагт нийтлэгдсэн энэхүү зурагт анхны дүрс ерөнхийдөө хэвээр харагдаж байсан ч цагариг нь улам нарийсаж, нягтаршил нь сайжирчээ.
2019 онд олон нийтэд дэлгэж байсан өмнөх зураг нь дэлхийгээс 53 сая гэрлийн жилийн зайд орших “M87” галактикийн төв дэх асар том хар нүхийг хүн төрөлхтөнд анх удаа харах боломжийг олгож байсан юм. Нэг гэрлийн жил нь 9.4 их наяд км-тэй тэнцдэг. Тухайн үед зургийг дэлхий даяарх дуран авайнуудын сүлжээгээр цуглуулсан өгөгдлийн тусламжтайгаар буулгаж байсан билээ.
Гэхдээ олон дуран авай ашигласан хэдий ч өгөгдөлд дутуу хэсгүүд байсаар байжээ. Харин хамгийн сүүлийн судалгаагаараа судлаачид уг дутуу хэсгүүдийг нөхөхдөө "машин сургалтын" аргыг ашигласан байна. Үр дүнд нь гарч ирсэн зураг анхныхтайгаа төстэй байсан ч цагариг нь улам нарийсаж, төв хэсэг рүүгээ илүү хар болж өөрчлөгджээ.
“Бид хар нүхийг одоо л жинхэнээсээ харж байгаа мэт санагдаж байна” гэж судалгааг ахлан явуулсан Нью-Жерси муж улсын Дэвшилтэт судалгааны хүрээлэнгийн астрофизикч Лиа Медейрос хэллээ.
Судлаачдын хувьд илүү тод зурагтай болсноор ирээдүйд хийх судалгаагаараа хар нүхний шинж чанар, таталцлын талаар илүү ихийг олж мэднэ гэж найдаж байна. А.Медейросын хэлснээр, багийнхан цаашид огторгуйн биетүүдийн бусад зургууд, тэр дундаа манай “Сүүн зам” галактикийн төвд байдаг хар нүхний зураг дээр хиймэл "машин сургалтын" аргыг ашиглахаар төлөвлөж байгаа ажээ.
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:20:08
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:20:08
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
MARSHIL.D,ERDENEBAT, [192.82.82.66] 2023-04-17 00:43:09
SANSARIN,NYXEND,BALERI,PYREB,GENERAL.089,GANBOLD,OJIRXYY,NIMXYY,NOXOIN,SEKS,XIJ,ZAS,ORUULJ,BAINA,,,,,ZAS,ORUULAAD,BAIGAA,XULGAAJUUDAAN,GAR,UTSAAR,SAITAR,BIJEED,NYYR,ZARAI,BIE,DYRSIG,N,ZOL.TEMDEGTEI,N,BIJEED,BATALGAAJUUL.ONOODOR,SHONO.SHALGANA,ZAS,ORUULDAG,MATERIALIG,N,XURAAJ,BITYYMJEL.
Адилаа [202.55.188.37] 2023-04-16 21:11:22
Гайхалтай