Т.Санчир: Энэхүү аваргын цомыг тэнгэрээс харж байгаа ЭЭЖДЭЭ ЗОРИУЛЛАА
Монголын сагсан бөмбөгийн холбооны Үндэсний дээд лигийн 2022-2023 оны улирлын эрэгтэй аварга багаар "Эрдэнэт Майнерс" баг тодорлоо. "Уурхайчид" өчигдөр "UG Arena"-д болсон дөрөв дэх тоглолтод "Тэнүүн Өлзий Металл" багийг 88:85-аар буулган авснаар цувралыг 4:0 болгож лигийн аваргаар анх удаагаа тодров.
Эрдэнэс Майнерс багийн ахлагч Т.Санчир: "Эрдэнэс Майнерс багийг үргэлж дэмждэг дэмжигчдэдээ баярлалаа. Маш их баяртай байна. Бүх арын албанд ажилладаг хүмүүс та бүхний минь хүч хөдөлмөр шүү. Хамгийн гол нь энэхүү аваргыг тэнгэрээс харж байгаа ээждээ зориуллаа.
Сэтгэгдэл