Хүннүчүүд олон үндэстний их гүрэн байсныг эртний ДНХ-ийн судалгаа харуулжээ
Палеогенетикийн судлаачид эртний хүннүчүүдийн хоёр суурингаас олдсон олон тооны генийг судалж, Хүннүгийн эзэнт гүрэнд үндэстэн хоорондын гэрлэлт, садан төрлийн холбоогоор холбогдсон, Төв Азийн янз бүрийн ард түмний төлөөлөл нутаглаж байсныг тогтоожээ. Энэ талаар Германы Хувьслын антропологийн (EVA) хүрээлэнгийн хэвлэлийн алба мэдээлсэн байна.
Xүннүгийн эзэнт гүрэн нь МЭӨ II зуунаас МЭ I зууны хооронд оршин тогтнож байсан Төв Азийн нүүдэлчдийн анхны томоохон нэгдмэл улс байсан юм. Орчин үеийн Монгол Улсын төвд энэхүү эзэнт гүрэн үүсэн бүрэлдсэн болохыг морь унах, морин дээрээс сур харвах өв соёлтой нь холбон тайлбарладаг.
Германы Хувьслын антропологийн хүрээлэн, Сөүлийн Үндэсний их сургууль, Мичиганы их сургууль, Харвардын их сургуулийн эрдэмтдээс бүрдсэн олон улсын судалгааны багийнхан Хүннү гүрний сурвалжит гаралтай хорь орчим хүний генийг сэргээж чадсан байна. Тэдний шарилыг орчин үеийн Монголын баруун хязгаарын Ховд аймгийн Тахилтын хотгор, Шомбуузын бэлчрийн хиргисүүрт оршуулсан байжээ.
Хүннү гүрний язгууртнууд нь генийн өндөр түвшний олон янз байдлаараа, тэр дундаа сурвалжит гэр бүлийн дотор ялгаатай байсныг судалгаа харуулжээ. Энэ нь янз бүрийн үндэстэн, ястнуудын сурвалжит язгууртнууд хоорондоо гэрлэх нь маш түгээмэл байсныг илтгэж байна.
Эдгээр үйл явцын хөдөлгөгч хүч нь эмэгтэйчүүд байсан байж магадгүй гэж судлаачид үзэж байгаа аж. Тахилтын хотгор, Шомбуузын бэлчрийн хиргисүүрээс олдсон эмэгтэйчүүдийн шарилыг эрэгтэйчүүдийнхийг бодвол илүү их чимэглэсэн байжээ. Түүнчлэн эрх мэдэлтэй байсныг илтгэх олон тооны эд зүйл олдсон байна.
Энэ тал дээр Хүннүгийн эзэнт гүрэн нь Монголчуудын эзэнт гүрэнтэй ижил төстэй бөгөөд энэ нь мөн нүүдэлчдийн "төр барих" уламжлал Төв Азид урт удаан хугацааны туршид хадгалагдаж ирснийг илтгэж байна гэж судлаачид үзэж байна.
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:20:07
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:20:06
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
зочин [202.126.89.124] 2023-04-18 22:38:58
Монголчуудтай Хүннү холбоогүй. Түүхээс үзвэл бид Дунхугийн холбооноос гаралтай гэтэл Дунхугийн талаар түүхийн сурах бичигт ховор
Hutsaarai [202.9.46.133] 2023-04-19 01:17:09
Dunhu gej Hyatad ug shuu
Зочин [64.119.22.237] 2023-04-18 12:27:42
Манай нутагт хэн байсан нь гол биш одоо ядруухан улс орнуудыг царайчлан амьдарч яваа ньгутамшиг юмдаа төрт улсын уламжлалаа гээгээд ийм боллоо
Зочин [202.126.90.10] 2023-04-18 16:56:26
Үнэн шүү
Зочин [192.82.85.13] 2023-04-18 11:57:29
Хүннү буриад болон ойрдуудтай. Халхууд, өвөр монголчууд бол падгүй
Хүннү бол монголчууд арай биш. [103.57.93.119] 2023-04-18 11:50:50
Хүннү нар монгол царайтай байсан юм уу? Дээрх зураг их панаалтай байна. Ер нь "янз бүрийн ард түмний төлөөлөл нутаглаж", Ховдод олдож, "генийн өндөр түвшний олон төрөл" байсан гэдэг нь хүннүчүүд бол монголчуудаас өөр, ӨРГӨН хүрээний олонлог байсныг гэрчилж байна. Мөн Монголын баруун хэсэгт олдож байгаа нь хүннүчүүд цэвэр монгол царайтай БИШ, харин узбекдуу, түркдуу царай зүстэй байсан байх гэж бодож байна. 100 хувь ази ч биш, 100 хувь европ ч биш ЗАВСРЫН байдалтай.
Зочин [202.126.90.109] 2023-04-18 10:37:42
Huhhugiin orshuulganaas vaartai urum gardan bizdee mongolchuudaas uur urum iddeg uls bhgui shu
Зочин [202.21.108.25] 2023-04-18 10:56:18
Uursdiiguu ihed gej buu bod!