“XIAOMI” ЭСЭРГҮҮЦЭЛ ИЛЭРХИЙЛЭВ
Украины эрх баригчид Хятадын өндөр технологийн “Xiaomi” корпорацийг “дайныг ивээн тэтгэгч олон улсын байгууллагуудын жагсаалт”-д оруулсантай холбогдуулан тус корпорац эрс эсэргүүцэл илэрхийлэв. Бээжингийн “Xiaomi” нь дэлхий даяар үйл ажиллагаа явуулж байгаа корпорац юм. Украины Авлигаас урьдчилан сэргийлэх үндэсний агентлаг (NACP) манай корпорацийг “дайныг ивээн тэтгэгч олон улсын байгууллагуудын жагсаалт”-д оруулсныг бид эрс эсэргүүцэж байна гэж тус корпорац мэдэгдээд “Xiaomi” нь дэлхийн 100 гаруй улс орон, бүс нутгийн хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлдэг бөгөөд “бид арилжааны үйл ажиллагаа явуулж буй улс орон бүрийн хууль тогтоомжийг чанд сахидаг. Бидний эрхэм зорилго бол шинжлэх ухаан, технологийн үр шимээр бүтээгдэж буй гайхамшигт амьдралыг бүх хүнд хүртээх явдал юм” гэжээ. Украины армийн сөнөөсөн, олзолсон ОХУ-ын зэвсэг, хэрэгслүүдээс уг корпорацийн сэлбэг, хэрэгсэл олдож байна хэмээн Украины тал “Xiaomi”-ийг өнгөрсөн долоо хоногт “дайныг ивээн тэтгэгч олон улсын байгууллагуудын жагсаалт”-д оруулсан юм байна.
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:20:06
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:20:06
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.