“Hyundai” Сарыг судлах аппарат бүтээнэ

Aдмин / Технологи

БНСУ-ын автомашин үйлдвэрлэгч “Hyundai Motor” компани ирээдүйн техник хэрэгслүүдийн ханган нийлүүлэгч болох зорилтынхоо хүрээнд Сарыг судлах аппарат бүтээнэ гэдгээ өнөө өглөө мэдэгджээ. Өнгөрсөн оны долоодугаар сард “Hyundai” Солонгосын сансар судлалын хүрээлэн, Солонгосын автомашины технологийн хүрээлэн зэрэг зургаан судалгааны хүрээлэнтэй уг төслийн талаар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан гэж компанийн мэдэгдэлд дурдсан байна.

“Hyundai” болон дээр дурдсан хүрээлэнгүүдийн мэргэжилтнүүд судалгааны аппаратаа Сарны өмнөд туйлд амжилттай газардуулсны дараа эрдэс бодис цуглуулж, хүрээлэн буй орчны шинжилгээ хийж, бусад шинжлэх ухааны төслүүдийг хэрэгжүүлэхийг зорьж байгаа ажээ.

БНСУ-ын автомашин үйлдвэрлэгч тус компани 70 кг жинтэй, сарнаа явагчийнхаа концепт зургийг өнөөдөр олон нийтэд танилцуулжээ. “Hyundai” судалгааны аппаратынхаа хөгжүүлэлтийн загварыг ирэх оны хоёрдугаар хагаст дуусгахаар төлөвлөж байна. Улмаар эцсийн хувилбарыг нь 2027 онд танилцуулах зорилт тавьжээ.

Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:20:06

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:20:06

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.