“Samsung Electronics” компанийн ашиг огцом буурчээ
Дэлхий даяар хэрэглээний цахилгаан барааны эрэлт буурч, чипний илүүдэл үүссэн нь үндсэн бизнест нь нөлөөлсний улмаас БНСУ-ын “Samsung Electronics” компанийн өнгөрсөн улирлын ашиг сүүлийн 14 жилийн хамгийн доод үзүүлэлтэд хүрч буурчээ.
Тодруулбал, энэ оны нэгдүгээр улиралд үйл ажиллагааны ашиг нь 640.2 их наяд вонд /478 сая ам.доллар/ хүрч, өмнөх оны мөн үеийнхээс /14.12 их наяд вон/ 95 хувиар буурсан байна. Мөн цэвэр орлого нь 1.57 их наяд вон болж, 86.1 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.
Улмаар “Samsung”-ийн чипний бизнесийг хариуцдаг “Device Solution” дэлхий дахин 2008 оны санхүүгийн хямралын үр дагавартай нүүр тулж байсан 2009 оноос хойш анх удаагаа алдагдал хүлээсэн байна. “Device Solution” 4.85 их наяд воны /3 тэрбум орчим ам.доллар/ алдагдал хүлээжээ.
Энэ сарын эхээр “Samsung” үйлдвэрлэлийн гарцаа хиймлээр бууруулахгүй гэсэн байр сууриасаа ухарч, чипний үйлдвэрлэлээ “ихээхэн” бууруулахаар болсноо мэдэгдсэн юм. Тус компанийн мэргэжилтнүүд дэлхийн чипний зах зээл энэ онд 6 хувиар агшиж, 563 тэрбум ам.долларт хүрнэ гэж таамаглаж байгаа бөгөөд хүндхэн нөхцөл байдал жилийн турш үргэлжлэх төлөвтэй байгааг анхааруулсан байна.
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:20:13
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:20:13
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.