ОУЭХА: Цахилгаан автомашины борлуулалт 2023 онд 35 хувиар өснө

Aдмин / Технологи

Дэлхийн хэмжээнд 2023 онд цахилгаан автомашины борлуулалт 35 хувиар өсөж, нийт автомашины зах зээлийн тавны нэг орчмыг эзлэх төлөвтэй байна гэж Олон улсын эрчим хүчний агентлаг /ОУЭХА/ лхагва гарагт мэдээллээ.

ОУЭХА-ийн Дэлхийн цахилгаан тээврийн хэрэгслийн төлөв байдлын жил тутмын шинэ тайланд дурдсанаар, 2022 онд дэлхий даяар 10 сая гаруй цахилгаан автомашин худалдаалагдаж байсан бол 2023 онд энэ тоо 14 саяд хүрэх тооцоо гарчээ.

Дэлхийн хэмжээнд энэ оны эхний улиралд 2.3 сая цахилгаан автомашин худалдаалагдаад байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 25 хувиар өссөн үзүүлэлт болсон байна.

ОУЭХА-ийн мэдээлснээр, цахилгаан автомашины нийт автомашины зах зээлд эзлэх хувь 2020 онд 4 орчим хувь байсан бол 2022 онд 14 хувь болж өссөн бөгөөд энэ онд 18 хувьд хүрэх төлөвтэй байгаа ажээ.

Өнгөрсөн онд Хятад улс дэлхийн цахилгаан автомашины нийт борлуулалтын 60 хувийг эзэлснээс гадна дэлхий даяарх бүх цахилгаан автомашины талаас илүү хувь нь Хятадад зорчиж байгааг тайланд дурджээ.

“Цахилгаан тээврийн хэрэгслүүд нь эрчимтэй хөгжиж буй дэлхийн шинэ эрчим хүчний эдийн засгийн хөдөлгөгч хүчнүүдийн нэг бөгөөд дэлхийн автомашины үйлдвэрлэлийн салбарт түүхэн өөрчлөлтийг авчирч байна” гэж ОУЭХА-ийн тэргүүн Фатих Бирол мэдэгджээ. 2030 он гэхэд цахилгаан автомашинууд өдөрт хамгийн багадаа 5 сая торх газрын тос хэмнэх болно гэж тэрбээр нэмж хэлсэн байна.


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:20:12

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:20:12

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.