ОЛОН УЛСЫН САНСРЫН СТАНЦЫГ 2030 ОН ХҮРТЭЛ АШИГЛАНА

Aдмин / Технологи

Олон улсын сансрын станцын (ОУСС) төсөлд оролцогч бүх улс орон энэхүү тойрог замын цогцолборыг 2024 оноос хойш үргэлжлүүлэн ашиглахаар тохиролцлоо гэж АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төв (НАСА) цахим хуудсаараа пүрэв гарагт мэдэгджээ.

“Тус ОУСС-ыг АНУ, Япон, Канад болон Европын Сансрын агентлаг (ESA) 2030 он хүртэл ашиглахыг, харин ОХУ 2028 он хүртэл ашиглахыг дэмжиж байгаагаа нотоллоо” гэж мэдэгдэлд дурдсан байна.

“Дэлхий орчмын нам өндөртэй тойрог замд үйл ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлэхийн тулд “НАСА” түншлэгч талуудтайгаа цаашид хамтран ажиллана. Түүнчлэн сансрын станцын үйл ажиллагааг ирээдүйд арилжааны тавцан болгох шилжилтийг дэс дараатайгаар аюулгүй ажиллагааны горимыг сахин хэрэгжүүлнэ" гэсэн байна.

Энэхүү ОУСС нь 1998 оны 11 дүгээр сарын 20-ноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа олон модульт сансрын станц юм. Уг станц нь 435 тонн жинтэй бөгөөд сансрын хөлөг залгагдсан үед 470 тонн хүрдэг аж.

ОУСС-ын төсөлд Орос, АНУ, Канад, Япон болон ESA-гийн гишүүн 10 орон (Бельги, Дани, Франц, Герман, Итали, Нидерланд, Норвег, Испани, Швед, Швейцар) хамтарч ажилладаг бөгөөд уг станц нь 1998 оноос хойш нийт 20 улсын 266 сансрын нисгэгчийг хүлээн авсан байна.


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:20:11

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:20:11

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

Зочин [202.9.46.116] 2023-04-29 14:20:42

Хурдан дэлхий сүйрээсэй.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.