Т.Энхцэцэг олимп шүүж буй 29 шүүгчийг тэргүүлжээ

Aдмин / Спорт

Олон улсын жүдо бөхийн холбооноос олимп шүүж буй 29 шүүгчийг эрэмбэлэхэд Монголын жүдо бөхийн шүүгч Т.Энхцэцэг тэргүүлжээ. Олон улсын жүдо бөхийн холбооноос 2021 онд /IJF/ “Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн тэмцээнийг шүүх шилдэг 16 шүүгчийн нэрсийг зарласан. Үүнд Монгол Улсаас тус холбооны дэлхийн зэрэглэлийн шүүгч Төрбатын Энхцэцэг багтсанаар олимпын зэрэглэлийн шүүгч болсон байдаг.

Жүдо бөхийн олимпын зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэг нь 2017 оноос IJF-ийн нийт 34 тэмцээн шүүсэн бөгөөд дэлхийн цуврал тэмцээнүүдээс гадна “Будапешт-2017”, “Баку-2018”, “Токио-2019” насанд хүрэгчдийн ДАШТ-ийг дэнсэлж, 2018 онд МҮОХ-ны “Бөртэ чоно” наадмаас шилдэг шүүгчийн шагнал гардаж байв.

Тэрбээр "Токио-2020" олимпын үеэр хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Токио-2020″ наадмын алтыг л шүүх гэж ирсэн. Энэ бол миний 20 жилийн мөрөөдөл. Шүүгч болоод 20 жил болсон байна. Алтан медалийн тоглолт шүүсэндээ баяртай байна. Нэрс гараад л алт шүүхээ мэдэхэд манай шүүгчид надад баяр хүргэсэн. Абэ Үта тэмцээнд цомхон ордог. Түүнийг шүүж үзээгүй байлаа. Шүүе гэж бодож байсан. Темп өндөртэй, зүгээр зогсохгүй ур чадвар шаардсан барилдаан болно гэж бодсон. Өөрийгөө 100 хувь хянаж чадсан. “Би энийг л хийх гэж, шүүх гэж ирсэн” гэж өөртөө гэж хэлж гарсан. Бараг амьсгалж байна уу даа гэмээр тайван байлаа" гэдгийг хэлж байсан юм.


Сэтгэгдэл

zochin [202.55.188.35] 2023-05-04 20:29:59

delhiid heden tamirchin.duuriin duuchin.tsirkchid.Oyuni sportiinhon MUiin neriig manduulj yvna.SU giin huuhed.BadarUuganii gaviya ogt bhgui shuu.Battulga bol MGLiin judog delhiid tamgalsan.SerOd marponiig.Soeliin said meregjiliin heden duuchinaa tsalin hangamjiig n boditoor nemj .shan duuchidaa teatartaa avch uldmeer bn.Jiliin tursh haltuur hgd yvdag zohioliin duuchidaas eer humuus bdgiim shuu.Javhlantugs.Bayrmagnai.Uyanga gd olon duuchid ajilgui bolj bgaag anhaar.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.