Ш.Энхийн-Одын нэр NBA-ийн албан ёсны сайт дээр байршжээ

Aдмин / Спорт

Сагсан бөмбөгийн Dayton Flyers багийн хамгаалагч Майк Шаравжамц (Mike Sharavjamts) буюу Ш.Энхийн-Од нь мэргэжлийн сагсан бөмбөгийн NBA (National Basketball Association)-ийн драфт буюу шинэ тоглогчийн сонгон шалгаруулалтад нэрээ өгч, түүний нэр NBA-ийн албан ёсны сайт дээр байршаад байна.

Коллежийн сагсан бөмбөгийн багт анх удаа орж тоглож байгаа монгол тоглогч гэдгээрээ тэр хүмүүсийн анхаарлыг ихээхэн татаж байсан бөгөөд ийнхүү Dayton Flyers багаас гарч NBA-ийн драфтад нэрээ өгөхөөр болсон нь үнэхээр томоохон мэдээ болоод байгаа юм.

Эхний шатны драфтад нийт 242 хүний нэр орсон бөгөөд гадаад улс орны 48 тамирчны нэр багтсан байгаа аж. Драфт ирэх зургаадугаар сарын 22-нд эхлэх гэнэ.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.