ХӨГЖЛИЙН БАНКНЫ ШҮҮХ ХУРАЛ 16 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Хөгжлийн Банкны гэх эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын байранд 16 дахь өдрөө үргэлжилж байна. Энэ долоо хоногийн шүүх хуралдаанаар хохирогч иргэний нэхэмжлэгч болон иргэний хариуцагч байгууллагын төлөөллөөс асуулт, хариулт авах ажиллагаа явагдана.
Өнөөдрийн шүүх хуралдаанаар хохирогч Хөгжлийн Банкнаас прокурорууд асуулт асууж байна.
Прокуророос байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох тус шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байгаа юм.
Сэтгэгдэл