Б.Ганхуягийг сулласныг прокурор эсэргүүцэж ГОМДОЛ гаргалаа

Aдмин / Хууль

"Нүүрсний" гэх тодотголтой хэрэгт холбогдон шалгагдаж буй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг өнгөрсөн Баасан гаригт /2023.05.05/ батлан даалтаар суллажээ. Тодруулбал, түүний цагдан хоригдох хугацаа дууссан тул прокурорын зүгээс үргэлжлүүлж, цагдан хорих санал гаргасныг шүүх хүлээж авалгүй сулласан байна.

Ингэхдээ түүнд хилийн хориг тогтоож шийдвэрлэжээ. Гэвч Б.Ганхуягийг сулласан шүүхийн шийдвэрийг прокурор эсэргүүцэж, гомдол гаргасан байна. Тус гомдлыг өнөөдөр 13.30 цагаас хэлэлцэнэ.

“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуягийг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн эгч Н болон найз нөхдийн хамаарал бүхий харилцаатай иргэн Э, Д, Э нарт давуу байдал бий болгосон, хахууль авсан, хууль бусаар олсон орлогоо хөрөнгө оруулалт нэрээр халхавчлан мөнгө угааж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4, 22.10 дугаар зүйл ангиар шалгаж байгаа юм.


Сэтгэгдэл

Mgl [202.126.89.159] 2023-05-08 12:43:21

Amaar n gartal heel hahyyli uguud l psda

иргэн [202.179.4.250] 2023-05-08 12:12:37

Жинхэнэ шалгах ёстой хүнийг сулладаг нь шүүх авилга авсан, эсвэл дээрээс үүрэг өгсөн гэж хардах үндэстэй


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.