БАЯРТ МЭДЭЭ: Г.АНУЖИН Азийн хүндийн өргөлтийн аварга шалгаруулах тэмцээнээс “ГУРВАН АЛТАН МЕДАЛЬ хүртлээ

Aдмин / Спорт

БНСУ-ын Жинжү хотноо Азийн хүндийн өргөлтийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 05-13-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Тэгвэл хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Азийн Аварга Шалгаруулах Тэмцээний эмэгтэйчүүдийн 64 кг-ын жинд үндэсний шигшээ баг, ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спорт хорооны тамирчин, ОУХМ Г.Анужин оролцож, гурван алтан медаль хүртлээ.

Тэрээр огцом өргөлтөөр 93 кг, түлхэлттэй өргөлтөөр 118 кг, нийлбэрээр 211 кг өргөсөн ийнхүү гурван алтан медаль авчээ. Түүний хувьд 2022 оны ААШТ-ээс огцом өргөлтөөр хүрэл, нийлбэр дүнгээр мөн хүрэл медаль хүртэж байсан билээ.

Arslan.mn

Азийн аварга шалгаруулах 2023 оны тэмцээнд 49 улсын 400 гаруй тамирчин оролцож байгаа бөгөөд тэмцээн энэ сарын 14-нийг хүртэл үргэлжилнэ.

Монгол Улсаас нийт 10 тамирчин, ахлах дасгалжуулагч Ц.Хосбаяр, хоёр туслах дасгалжуулагч нийт 17 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.