"Эрдэнийн чагнуур"-ын эзэд тодорчээ
Олон улсын Сувилагчдын өдрийг тохиолдуулан Монголын Эрүүл Мэндийн Ажилтны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос санаачлан эрүүл мэндийн салбарын шилдэг сувилагч, эмнэлгийн бусад мэргэжилтнүүдийг шалгаруулах “Эрдэнийн чагнуур” ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг өчигдөр зохион байгууллаа. Энэхүү ёслол хүндэтгэлийн шагнал гардуулах үйл ажиллагааг хамтран зохион байгуулагчаар Эрүүл мэндийн яам, дэмжигч байгууллагаар МҮЭ-ийн холбоо, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль ажиллав.
Сувилагч, эмнэлгийн бусад мэргэжилтнүүдэд анх удаа олгож буй энэхүү “Эрдэнийн чагнуур” шагналын хүндэтгэлийн үйл ажиллагааны эхэнд Монголын Эрүүл Мэндийн Ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Ч.Нарантуяа, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг нар нээлтийн үг хэлж сувилагч мэргэжлийн онцлог, гавьяаны талаар онцолж, сувилагч мэргэжлийг алдаршуулах, тэдний хөдөлмөр бүтээлийг үнэлэх шагналыг анх удаа олгож байгаагаа хэлэв.
“Эрдэнийн чагнуур” шагналыг улс орон даяар эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа 80 гаруй сувилагч, эмнэлгийн бусад мэргэжилтэн 13 номинацид нэр дэвшин өрсөлдөж, шилдэг сувилагч мэргэжилтнүүдийг тодруулж “Эрдэнийн чагнуур” цом, үнэмлэх, ACER брэндийн нотебүүкийн хамт дурсгав.
“Эрдэнийн чагнуур”-ын эздийг танилцуулъя.
-“Ерөнхий мэргэжлийн сувилахуй” төрлөөр “Эрдэнийн чагнуур”-ын эзнээр Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн булчирхайн сувилагч Буядаагийн Соёл
-Хүүхэд, нярай, эх хүүхдийн сувилахуй төрөлд “Эрдэнийн чагнуур”-ын эзнээр Амгалан амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн нярайн сувилагч Дашбямба Лхагвадулам
-Мэс засал, гэмтэл согогийн сувилахуй төрөлд “Эрдэнийн чагнуур”-ын эзнээр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нэгдсэн эмнэлгийн мэс заслын сувилагч Дашхүүгийн Боргил
-Нүүр ам, нүд, чих хамар хоолойн сувилахуй төрлийн “Эрдэнийн чагнуур”-ын эзнээр Дундговь аймгийн нэгдсэн эмнэлгийн нүдний сувилагч Донхооны Саранцэцэг
-Мэдрэл, сэтгэцийн эрүүл мэндийн сувилахуй төрлийн “Эрдэнийн чагнуур”-ын эзнээр Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Мэдрэлийн эмнэлзүйн төвийн зохицуулах сувилагч Ядамжавын Норжмаа
-Арьс, халдварт өвчний сувилахуй төрлийн “Эрдэнийн чагнуур”-ын эзнээр Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Сүрьеэгийн клиникийн сувилагч Батхүүгийн Булганцэцэг
-Сэргээн засал, уламжлалт анагаах ухааны сувилахуй төрлийн “Эрдэнийн чагнуур”-ын эзнээр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Сэргээн засах эмчилгээний сувилагч Буриадын Алтанзул
-Өрх, сум, нийгмийн эрүүл мэндийн сувилахуй төрлийн “Эрдэнийн чагнуур”-ын эзнээр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасгийн сувилагч Лхагвын Баясгалан
-Эх барихуй төрлийн “Эрдэнийн чагнуур”-ын эзнээр Орхон аймгийн Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төвийн Эх баригч, бага эмч Сүхбаатарын Лхагвасүрэн
-Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн сувилахуй төрлийн “Эрдэнийн чагнуур”-ын эзнээр Нийслэлийн түргэн тусламжийн төвийн гуравдугаар ээлжийн сувилагч Адъяагийн Чанцалдулам
-Эмнэлгийн бусад мэргэжилтэн “Лабораторийн технологи” төрлийн “Эрдэнийн чагнуур”-ын эзнээр Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн лаборант Доржийн Отгонсүрэн
-Эмнэлгийн бусад мэргэжилтэн “дүрс оношилгоо” төрлийн “Эрдэнийн чагнуур”-ын эзнээр Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн Дүрс оношилгооны техникч Цэрэндоржийн Мөнхжаргал
-Эмнэлгийн бусад мэргэжилтэн “Ариутгал, статистик” төрлийн “Эрдэнийн чагнуур”-ын эзнээр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Статистикч бага эмч Хуушааны Лусаамаа
Эх сурвалж: МҮЭХ
Сэтгэгдэл
Зочин [66.181.161.199] 2023-05-10 16:14:05
Эмч,эмнэлэгийн ажилтан,ажилчдад тэтгэвэрт гарахад олгодог мөнгө маш хатуу дүрэм журамтай байх юм эрүүл мэндийн салбарт 40 орчим жил тасралтгүй ажиллаад тэтгэвэрт гарахаасаа 3 жилийн өмнө хүнд өвчнөөр өвчилж төрд ажилласан мөнгөө авч чадахгүйд хүрэх юм энэ байгууллагад насаараа тэвчээртэй үнэнч шударга ажилласан төрийн хатуу дүрэм хатуу хуулиас болж мөнгө ч үгүй эрүүл мэнд ч үгүй,хэрэв амьд байгаад 3 жилийн дараа тэтгэвэртээ гарахад тэтгэврийн хэдээс өөр юмгүй.харин тэтгэврийн хэд нь эмчилгээндээ зарцуулах биш амьдралд цалин хүрэлцэхгүй байснаас авсан зээлээ төлөөд л дуусна.ажилчдыг ажлаа хий л гэхээс тэдний цалингаар амьдрах боломж нь ямар байгаа талаар.асуудаггүй мэдэхийг ч хүсдэггүыгээс ажилтанууд хохирч бна.энэ салбарын хүмүүст 30 дээш жил ажилаад тэтгэвэртээ гарч чадахгзй хүнд өвчин тусвал тэтгэвэрт гарах намыг нь хүлээлгүй олгодог баймаар юмдаа.дэндүү харамсалтай.эмч нар ийм л байх юмдаа.