Мал аж ахуйн салбарын харилцааг зохицуулж буй хуулиудад өөрчлөлт оруулахаар болжээ
Малын үүлдэрлэг байдал, тэсвэрт чанар алдагдах, бие давжаарах, ашиг шим буурах нөхцөл байдал үүсээд байна.
Иймд эдгээр асуудлыг шийдвэрлэх, Монгол Улсын хууль тогтоомж, эрх бүхий байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэх, олон улсын стандарт, шаардлагыг хангах зорилгоор мал аж ахуйн салбарын харилцааг зохицуулж байгаа хуулиудад өөрчлөлт оруулахаар болжээ.
Тухайлбал, Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай, Үндэсний аюулгүй байдлын тухай, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсныг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Эдгээр хуулийн төслүүд батлагдсанаар нийгэм, эдийн засагт дараах үр дүн гарна гэж үзэж байгаа аж.
- Хууль тогтоомж, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон бусад бодлогын баримт бичигт тусгагдсан хүнсний аюулгүй байдлыг хангах, мал, амьтны эрүүл мэнд, малын удмын санг хамгаалах, баталгаажуулах, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлох талаарх зорилтууд хэрэгжих боломж бүрдэнэ.
- Мал эмнэлгийн хяналтын нэгдсэн тогтолцоо бий болж, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд тавигдах худалдааны түнш орнуудын шаардлагыг хангах нөхцөл бүрдэнэ.
- Төрийн байгууллагууд давхардуулан гэрчилгээ олгодог явдал үгүй болж, бизнес эрхлэх таатай орчин орчин бүрдэж, иргэдийн эрхийн баталгаа сайжирна хэмээн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.
Сэтгэгдэл
зочин [202.126.89.205] 2023-05-11 09:09:42
Монголын төр 1000т малчин гэдэг цол олгодогоо зогсоо шагналд дуртай монголчууд тэрнээс чинь болж ямар ч чанаргүй 1000 малтай болох тооны төлөө малаар уралдаад эхэллээ үүний оронд чанартай үүлдэр угсаа сайтай малтай болгох бодлого явуул малын цус сэлбэлтийг соц-ын үед сайн хийдэг байсан одоо алга болсон жалга дотороо л сэлгэлт хийх нь малын ашиг шим муудаж давжаарч байна цус сэлбэх талаар төрөөс дэмжиж өг ээмэг ямаанд мөнгө гэж солиорч байхаар ийм төсөлдөө мөнгөө зарцуулаач
ЗОЧИН [202.126.89.205] 2023-05-11 08:58:58
МАЛЫН ЭМ ТАРИАГ ХИЛЭЭР ХЭН ДУРТАЙ НЬ ОРУУЛЖ ИРЖ ХЯНАЛТГҮЙ ЗАРДАГ АСУУДЛЫГ ЗОГСОО МАЛЫН МАХ ЧИНЬ ХОР БОЛООД БАЙНА.