ТӨРИЙН БАНКНААС ХҮНСНИЙ БОЛОН ХӨДӨӨ АЖ АХУЙН ХӨНГӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙГ АВААРАЙ

Aдмин / Эдийн засаг

Хүнсний сүлжээний бүх үе шатанд аюулгүй байдлыг хангах, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, түүхий эдийн дотоодын нөөц ашиглалтыг нэмэгдүүлэх, импортын хамаарлыг бууруулах, цаашид хүнс экспортлогч орон болох зорилтын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн улс орон даяар өрнөж байгаа билээ.

Дундаж давхаргыг дэмжигч Төрийн банк нийгмийн хариуцлагын хүрээнд, Монгол Улсын иргэдийн эрүүл хүнс, эрүүл ирээдүйг хамтдаа бүтээлцэж, “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнийг дэмжин хүнсний болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй хүүтэй зээлийг олгож эхлээд байна. Төрийн банк тавдугаар сарын 15-ны байдлаар Улаанбаатар хот болон орон нутагт нийт 57 харилцагчид 1,2 тэрбум төгрөгийн зээлийг олгоод байгаа бол 159 харилцагчийн 11,9 тэрбум төгрөгийн зээлийг олгохоор судалж байгаа аж.

Харилцагч танд Хүнсний болон Хөдөө аж ахуйн эргэлтийн хөрөнгө, хөрөнгө оруулалтын зээл хэрэгтэй бол Монгол улсын өнцөг булан бүрт байрлах Төрийн банкны өөр ойр салбартаа хандан зээлээ судлуулах боломжтой юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 1800-1881-с аваарай

Төрийн банк - Дундаж давхаргыг дэмжигч, Үндэсний банк


Сэтгэгдэл

зочин [202.9.46.144] 2023-05-16 15:30:15

2022 оны 2 сард ферм байгуулхаар үхэр аваад фермийн барилга 70/ баригдсан гүний худаг усан сан тэжээл даршлах зоорь цахилгаан татад одоо 30 / зээл авий гэхээр энэ жилийн малын тооллогт ороогүй бол олгохгүй ХҮНС ХАА ямнаас нэр ирээгүй байна гээд олгохгүй нь ээ очоод хийсэн юмыг нь газар дээр нь үзээд олгож боломж байна уу гэсэн тийм юм хаа ч байхгүй гэхийн сайн шанд салбар

зочин [202.9.40.168] 2023-05-16 14:20:52

зээл нэртэй өндөр хүүтэй шулаа


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.