Цагдаа нар хүүхдийн баяраар төөрсөн 335 хүүхдийг хүлээлгэж өгчээ
Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хүүхэд багачуудыг аюулгүй, эрсдэлгүй орчинд баярлуулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Цагдаагийн байгууллагаас Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран хүүхэд хамгааллын баг ажиллуулсан юм. Уг алба 2023.06.01-ний өдөр эцэг эх, асран хамгаалагчаасаа төөрсөн 335 хүүхдийг олж, хүлээлгэн өгч ажилласан байна.
Сэтгэгдэл