Л.Мөнхбаясгалан: Засгийн газрын мега төсөл гэхээр л нүдэн балай дэмждэг байж болохгүй

Aдмин / Улстөр

Улсын Их хурлын гишүүн Л.Мөнхбаясгалантай ярилцлаа.


-Та энэ долоо хоногийн баасан гаригийн чуулганы хуралдаан дээр Ерөнхий сайдтай мэтгэлцээн хийнэ гэсэн байна лээ. Энэ талаараа тодруулахгүй юу?

-Үүнийг жаахан тайлбарлах хэрэгтэй юм билээ. Өмнө нь баасан гариг бүр Ерөнхий сайд чуулган дээр мэдээлэл хийдэг. Сөрөг хүчний гишүүд нь асуулт асуудаг байсан. Харин шинэ дэгээр бүлгийг төлөөлж мэтгэлцэгч гишүүн байгаад 20 минутын турш микропоныг нь нээж өгөх юм билээ. Энэ хооронд залгуулаад асуулт, хариулт гэсэн байдлаар явна. Тухай бүрдээ сэдэвтэй байна. Энэ удаад Боомтын сэргэлтийн хүрээнд байх юм. Мөн D-парламент дээр ард түмнээс асуулт авна. Өмнө нь манай намын бүлгийн дарга эсрэг дүгнэлт гаргана. Тусгай индэр засаж явуулна гэсэн мэдээллийг авсан.

-Бүлгийн тань гишүүд болон ард түмнээс асуулт тавих юм бол таны үүрэг оролцоо юу байх юм бэ?

-Боомтын асуудлаар Ерөнхий сайдтай мэтгэлцэнэ. Харин хугацаандаа амжих юм уу, үгүй юм уу. Мэдэхгүй байна.

-Сэдэв нь их өргөн. Асуулт асуух хүмүүс олон болохоор хугацаа бага юм биш үү?

-Ард түмний асуултын хүрээнд ярилцана гэж байгаа юм. Энэ бол анхных шүү дээ. Бүх зүйл нь шинэ. Миний хувьд сэтгүүлчээр олон жил ажилласан учраас мэтгэлцээн хэлбэр рүү л орно гэж бодож байгаа.

-Үүнийг Улсын Их хурлын Дэгийн тухай шинэ хуульд заачихсан юм байна. Тэгэхээр цаашдаа энэ мэтгэлцээн байнга явагдана гэсэн үг үү?

-Цаашдаа уламжлал болгон тогтох юм байна лээ. Гэхдээ тухай бүрдээ сэдэв нь өөр байна. Гадны сонгодог парламентуудад байдаг л зүйл юм билээ. Гурван минутад үг хэлж, нэг минутын нэмэлт авдаг бидэнд 20 минут гэдэг чинь маш том боломж байхгүй юу. Гэхдээ Ерөнхий сайдад ярих юм их байгаа байх. Бидэнд ч гэсэн асуух зүйл их байгаа. Тэгэхээр 20 минутад багтах болов уу л гэж бодож байна. Миний хувьд зөвлөх, экспертүүд авчихсан бэлдэж байгаа.

-Боомтын сэргэлтийг эхлүүлээд овоо хэдэн жил болчихлоо. Тэгэхээр үүн дээр та юу гэж хэлэх вэ?

-Зөвхөн миний сонгогдсон бүс буюу говийн бүсэд л гэхэд таван боомт байна. Гэхдээ зөвхөн бүсийн хувьд бус улс орны хэмжээнд Боомтын сэргэлт ямар байгаа талаар мэтгэлцэнэ. Цагаан дэл уул, Наран Сэвстэй гээд шинээр боомтуудыг нээх гэж байгаа юм билээ. Бусад байсан боомтууд дээрээ хатуу дэд бүтцийн талдаа нэлээд их ажил хийсэн гэсэн тайлан ирүүлсэн. Миний хувьд одоо байр сууриа илэрхийлчихээр юу асуух гэж байгаа нь тодорхой болчих болов уу гэж бодож байна.

-Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл дээр нэмж зээл авахаар болсон гэсэн байсан. Энэ тал дээр танд ямар мэдээлэл байна вэ?

-Энэ чинь 2018 онд шав тавьсан. Ингэхдээ Энэтхэгийн банкнаас нэг тэрбум ам.доллар авсан. Дараа нь 2019 онд 236 сая ам.доллар нэмж зээлсэн. 2022 онд ашиглалтад орох байсан ч ковидоос болж ажил удааширсан гээд 2027 онд ашиглалтад орохоор болсон. Гэтэл одоо дахиад 461 сая ам.доллар нэмж зээлнэ гээд байгаа юм. Авсан зээлийнх нь зарцуулалт ердөө 200 гаруйхан сая ам.доллар байна гэж Ц.Туваан сайд хэлчих шиг болсон. Мөн энэ хооронд Хөгжлийн банкнаас 119 тэрбум төгрөгийн зээл авчихсан юм билээ. Дээрээс нь манай төр газрын тосны талбай эзэмшдэггүй. Петрочайна компаниас Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр газрын тосоо авах нь байна шүү дээ. Ийм их зээл авсан хэрнээ зээлийн зарцуулалтаа тайлагнадаггүй. Олон улсын төсөл мөртлөө олон улсын аудит ордоггүй. Ийм байж дахиад зээл авмаар байна гээд нэмээд байдаг. Газрын тосны үйлдвэрийг Монгол Улс барих ёстой. Гэхдээ энэ замбараагүй зээлээ үнэн зөвөөр тайлагнаад зээл авах үндэслэлээ гаргаж ирэх хэрэгтэй. Одоо авчихсан байгаа нь 25 жилийн хугацаатай зээл. Гэтэл Б.Жавхлан сайд 20 жилийн хугацаатай гээд байна лээ. Жил бүр 68 сая ам.доллараар төлнө гэж байсан. Сүүлдээ 64 сая, одоо бүр 14 сая ам.доллараар төлнө гээд байгаа юм. Энэ мэтчилэн алинд нь итгэхийн аргагүй зөрүүтэй мэдээллүүд байна. Тийм болохоор би Аж үйлдвэржилтийн байнгын хороон дээр хэлэлцүүлэг өрнүүлэх санал тавиад дэмжигдсэн. Ерөнхий сайдад асуулга тавьсан. Үүнийг нэг мөр шийдэж, цэгцлэхгүй бол нөгөө Оюу толгой, Дубайн гэрээний араас орчих гээд байна. Ашигтай ажиллаж эхлэх, зээлээ төлж дуусгах хугацаа байхгүй. Зүгээр л 700 хүн ажилтай болгоно. Улсынхаа хэрэгцээг хангана л гэсэн юм яриад байгаа юм. Нэмж авах гэж байгаа зээлээ юунд ашиглах нь ч тодорхойгүй. Түүхий эд нь хангалттай юу гээд олон асуудал бий. Үүнийг ер нь нийтийн сонсгол болгосон ч болохгүй. Засгийн газрын мега төсөл гэхээр л нүдэн балай дэмждэг байж болохгүй биз дээ.

-Гишүүдийн асуултад сайд нар бүрэн гүйцэт хариулахгүй байх шиг санагддаг?

-Бүрэн гүйцэт огт хариулдаггүй юм байна. Өмнөөс нь тохуурхсан, доош хийсэн байдлаар манай зарим гишүүдэд хандаад байгаа шүү дээ.

-Оюу толгой компанийг манай Засгийн газарт мэдэгдэхгүйгээр зээл авсан тухай та хэлж байсан. Энэ юу болсон юм бэ?

-Зээл авах ёсгүй. Дахин зээл авахыг нь хориглосон УИХ-ын 103 дугаар тогтоол гэж байгаа. Үүн дээр би асуулга тавих гэж байна. Энэ талаар асуухаар хариулах хүн гарахгүй байгаа юм.

-Тантай уулзсаных редакцийн даалгавраар асуух асуулт байна. Сэтгүүлч Н.Өнөрцэцэг анхан шатны шүүхээс хорих ял сонссон. Улмаар давж заалдах хүсэлтээ өгсөн ч шүүх хурлын тов нь одоо болтол гарахгүй байна. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Би сэтгүүлч, дөрөв дэх засаглалаас сонгогдсон гишүүний хувьд сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн араас судалгаа хийсэн. Уулзах хүсэлт тавьсан боловч зөвшөөрөөгүй. УИХ-ын гишүүн хаана ч орох эрхтэй гэсэн мөртлөө хуульд заасан зарим тохиолдолд шүүхийн эрх мэдэл болдог юм байна. Шүүх өөрөө хараат бус. Тиймээс давж заалдах шатны шүүхийн тов гарахгүй байгаа нь бас л шүүхийн хараат бус байдалтай холбоотой юм байна. Яагаад тов нь гарахгүй байна. Ямар учраас удаж байгаа вэ гэж асуух юм бол шүүхэд нөлөөлөл үзүүлэх гэсэн асуудал болж хувирах юм билээ. Тэгэхээр үүнийг хүндэтгэж байгаа. Би хэдийгээр хавтаст хэрэгтэй танилцаагүй ч сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг хэлмэгдсэн гэж боддог. Дөрөв дэх засаглалынхан, ялангуяа сэтгүүлчдэд ингэж хатуу хандаж болохгүй байхгүй юу. Ч.Лодойсамбуу гишүүнээр ахлуулсан Хэвлэл мэдээллийн тухай хуулийг шинэчлэх ажлын хэсэг байгуулсан. Үүнд би байгаа. Гэхдээ хаврын чуулганаар л орох болов уу.

Өдрийн сонин

Т.ДАРХАНХӨВСГӨЛ


Сэтгэгдэл

Зочин [192.82.66.11] 2024-10-31 10:41:01

эхлээ ч үгүй байхад нь тэгээд мөнгө ярих хэнд ашигтай юм,М14 арав болгох гэсэн юм уу Гоё мэтгэлцээрэй дээ реалити

зочин [103.57.93.75] 2024-10-30 15:06:47

Маш зүйтэй асуудал хөндөх гэж байна. Амжилт

Зочин [66.181.179.60] 2024-10-28 20:02:54

орос тагнуул

зочин [66.181.184.126] 2024-10-28 09:23:12

Мега төсөлийг хамтарсан засгийн газар зөвшилдөж хийсэн байх ажил гацаах бүтээн босгох сонирхолгүй өөрсдийн эрх ашгийг урьдал болгон дундаас ашиг олж хөрөнгөө аривжуулдаг нөхдийн явуулгаас улс орон хөгжихгүй ядуурч байгаа

Зочин [59.153.113.13] 2024-10-26 18:02:20

ene gadnii taviuliig ter hulangiin araas ni avuulakh tsag ni bolosn

Зочин [66.181.180.72] 2024-10-26 17:54:19

nuguu hild tulj ireed bgaa 40 ,000 hujaa yu bolson beee.

Зочин [202.21.109.13] 2024-10-25 14:59:33

Г ШҮҮНД БАЯР ХҮРГЭЖ АМЖИЛТ....НОМИНГООС БОЛЖ НЭР ХҮНД НЬ УНАСААР БАЙГАА ОЮУНЭРДЭНЭ ЮУ БОДДОГ ЮМ БОЛ АСУУХЫГ БОДООРОЙ

Зочин [202.21.109.13] 2024-10-25 14:49:18

Маш зүйтэй санал хэвшүүлэх ёстой 1 минут хүрэхгүй хугацаанд сурвалжлага нэртэй мэдээгээр мэдэх эрхийг хангахгүй ямар санаа бодолтой гишүүн бэ гэдгийг нь танья

зочин [192.82.65.120] 2024-10-25 12:28:15

Л.Мөнхбаясгалан танд амжилт хүсье. Үнэхээр цаг бага бна, 4 жил их хурдан өнгөрнө шүү. Өөрий чинь гол ажил Говийн нутгийн газар шороог хамгаалах бгаа шүү.

Зочин [66.181.187.200] 2024-10-25 09:59:26

энэ бүтэхгүй ээ ...

Зочин [103.57.92.184] 2024-10-26 13:30:06

Энэ хялайж харсан тэннг авгай бас өөрийгөө яая гэж байж, Өнөрөөг хэлмэшдсэн гэж илүү зан гарганаа. Хаага ч нэвтэрэх эрх,бараг хүн бүрийн хөнжилд орно гэхнээ.Бадай,

Уншигч [202.126.88.221] 2024-10-25 09:02:41

Оюун-Эрдэнэ сайдын хийж бүтээж байгаа ажлуудыг гацаах зогсоох санаатай авгай бишүү

Irgen [103.212.119.226] 2024-10-24 23:26:19

Amjilt!

Uugii [103.57.93.152] 2024-10-24 22:50:54

Jonhuugiin ug kk

Судлаач иргэн [202.9.46.1] 2024-10-24 22:03:42

Олон удаа мөнхбаясгаланг шүүмжилж байсан..энэ удаа энэ ярилцлагыг уншаад гишүүн болоод захиалгаар бус өөрөө ярьж байгаа болхоор асуудалд ул суурьтай бужрьтай хандах чадвөотай хүн юм гэж дүгнэлээ...

ЗОЧИН [103.212.119.72] 2024-10-24 20:51:57

ДОР 103.212.119.72-сэтгэгдэлд нэмэхэд:ЕР-ч АСАН БАТТУЛГА,ЕС ОЮУНЭРДЭНЭ ГЭХ ЯМАРЧ БОЛОВСРОЛГҮЙ,"ОЛОН УЛСЫН ТӨМӨР ЗАМЫН АЧААНЫ ХАРИЛЦААНЫ ХЭЛЭЛЦЭЭР", "НЭГДСЭН НЭВТРЭХ ТАРИФ",ХИЛИЙН БООМТУУД ХООРОНД ТӨМӨР ЗАМААР ГАЛТ ТЭРЭГ,АЧАА ШИЛЖҮҮЛЭН ӨГӨХ,АВАХ,АЧАА БУУЛГАЖ ШИЛЖҮҮЛЭН АЧИХ ТЕХНОЛОГИ,ҮНЭ ТАРИФ,ЗАРДЛЫН ТАЛААР "А" ҮСГИЙН МЭДЛЭГГҮЙ"ШУВУУН ТАРХИТАЙ"ХҮМҮҮС ХИЛРҮҮ ЧИГЛЭСЭН ШИНЭ ТӨМӨР ЗАМУУДЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ХИЙЛГЭХДЭЭ ИНГЭЖ"БУРУУ ЗАМААР БУДАА ТЭЭЛГЭЖ ОДОО ШОРОО ТЭЭЖ"БУЙ НЬ ЭНЭ.ЭДНУУС ОРОСТ УРВАЖ,ХЯТАДЫГ ДАЙСАН МЭТЭЭР ҮЗЭЖ ИЙНХҮҮ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙГ ЭГНЭГТ ХОРЛОН СҮЙТГЭХ АЖИЛЛАГААГ ХИЙЖ ЧАДЛАА.ХОЁР ТАЛЫН ХИЛИЙН БООМТУУД ДЭЭР БУУЛГАЖ ШИЛЖҮҮЛЭН АЧИХ ИХ ХЭМЖЭЭНИЙ ЗАРДАЛ ГАРАХ,АСАР ӨНДӨР ӨРТӨГТЭЙ БАЙГУУЛАМЖУУД БАРИХ,ТЭЭХ ОЛОН МЯНГАН ВАГОН,ХЭДЭН АРВАН ЗҮТГҮРҮҮД АВАХ,ТЭДГЭЭРИЙГ АРЧЛАЖ ЗАСВАРЛАХ ДЕПОНУУД БАРИХ,АЖИЛЛАХ ХҮЧИН БЭЛТГЭХ ГЭЭД ТОЙМГҮЙ ИХ ЗАРДАЛ ГАРЧ БУЙ.ХИЛ ДЭЭР БУУЛГАЖ ШИЛЖҮҮЛЭН АЧИХ УЧРААС ТӨМӨР ЗАМААР ХИЛ ДАМНАН ЭКСПОРЛОХ НҮҮРСНИЙ ХЭМЖЭЭ ТӨДИЙЛЭН ИХ БАЙЖ ЧАДАХГҮЙ, ЭРС ХЯЗГААРЛАГДАНА

ЗОЧИН [103.212.119.72] 2024-10-24 19:17:27

1.ТТ-ГС-ын ТЗ-ыг 16-20оны УИХ-ын 64-р ТОГТООЛЫН ДАГУУ НАРИЙН 1435мм ЦАРИГААР БАРЬЖ ХЯТАДЫН ТЗ-ын ДОТООДЫН СҮЛЖЭЭНД ШУУД ХОЛБОЧИХСОН БОЛ ТТ-гоос ВАГОНООР ЗАДГАЙГААР,ЧИНГЭЛЭГЭЭР Ч АЧААД ХИЛ ДЭЭР БУУЛГАЖ ШИЛЖҮҮЛЭН АЧИЛТГҮЙГЭЭР ШУУД ХИЛ ГАРЧ ЦААШ ХЯТАДЫН ЗАХИАЛАГЧ НАРРУУ ШУУД ХҮРЧ,1/3 нь ЗҮҮН БООМТУУДААР НЬ ЯПОН,СОЛОНГОСТ ГАРГАХ/2014онд СИ ДАРГЫГ ИРЭХЭД ЗГ ХООРОНД БАЙГУУЛСАН ХЭЛЭЛЦЭЭР/БАЙСНЫГ ӨМНӨХ УИХ,ЗГ НАРИЙН ЦАРИГИЙГ ХУЛГАЙГААР ХҮЧИНГҮЙ БОЛГОЖ ӨРГӨН ЦАРИГААР БАРЬСНААР 2 жил ГАРУЙН ӨМНӨ СҮРТЭЙ НЭЭСЭН ЭНЭ ЗАМААР НҮҮРС 1-ч ВАГОНООР ХИЛ ГАРААГҮЙ,ЯМАРЧ АШИГГҮЙ ЗАМ БОЛСОН,ҮҮНД ЕС ОЮУНЭРДЭНЭ,ЕР-ч БАТТУЛГА НАР МУ-г ХОРЛОСОН БУРУУТАЙГ АСУУ2.НС ОРДООС ШХ-СЕХЕ БООМТООР 46.4км НАРИЙН 1435мм ЦАРИГААР ТЗ БАРЬЖ ХИЛ ДЭЭР БУУЛГАЖ ШИЛЖҮҮЛЭН АЧИЛТГҮЙГЭЭР ХИЛ ГАРАХ УИХ-ын ТОГТООЛ ГАРЧ БАЙСНЫГ 2019 онд ЕР-ч БАТТУЛГА ЗГ-Т ҮҮРЭГ ӨГЧ БОЛИУЛЖ МУ-ыг БАС ХОРЛОСНЫГ АСУУУ3.АРЦСУУРЬ-БУРГАСТАЙ ЧИГЭЭР БАРУУН БОСОО ТЗ-ыг 2019онд ШХ БОЛГОЖ ТЭЗҮ-г БАТТУЛГА,ЗГ ӨӨРЧЛӨЖ МУ-г ХОРЛОСНЫГ АСУУ,ЭДГЭЭРТ ЭНЭ ЕС ГОЛ БУРУУТАН ЮМ

Oogii [103.57.93.152] 2024-10-24 16:37:39

Jonhuu tegjiinuu kk

Зочин [66.181.182.108] 2024-10-24 20:00:40

МӨНХБАЯСГАЛАН ЧИ МАШ ЗӨВ ЯРЬЖ БАЙНА. ҮНЭХЭЭР ТЭР 14 МЕГА ТӨСӨЛ ГЭДЭГТ ХАМАГ МӨНГӨ ЗЭЭЛ ӨР ТӨЛБӨР БАГТАЖБУЙ. ГЭТЭЛ ТҮҮНЭЭС ХЭДИЙГ ЯАЖ ШОМБОДОЖ ХУЛГАЙЛАХАА НААД МАН-ЫН БА АН, ХҮН НАМЫН ХУЛГАЙЧИД МАШ САЙН СҮЙХЭЭЛЖ ХУЛГАЙЛНА ШҮҮ. ЭДГЭЭРТ ТАВИХ ТУСГАЙ ХЯНАЛТ ЧУХАЛ БАЙНА. ХҮНИЙ ОЛЖ ХЭЛЭЭГҮ МЭРГЭН ҮГИЙГ МӨНХБАЯСГАЛАН ХЭЛЖЭЭ.

Зочин [202.55.188.125] 2024-10-24 14:28:39

Энэ одоо болио алсыг харалдаа

Ариунаа [66.181.188.156] 2024-10-24 17:35:00

Наран сэвстэйн боомтыг нээх гээд байдагын учрыг саын асуугаарай.Тэр чинь Дархан цаазат газар юм билээ. улаан номонд орсон ан амьтад ихтэй онгон дагшин байгальтай юм билээ.үүнийг ёстой нээлгэж болохгүй

Зочин [139.5.217.19] 2024-10-24 13:48:49

Жонкуу

<script><script> [103.161.242.242] 2024-10-24 11:58:32

.

Зочин [202.126.88.215] 2024-10-24 10:29:59

Одоо үед цаг хугацаа маш үнэтэй болж байна маш хурдан өнгөрч байна. Мэтгэлцээн гэж сүржин нэрлээд яах вэ. 20 минутад амжихгүй

Зочин [98.247.229.149] 2024-10-24 10:26:08

Gichii


25 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
25 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.