“Улаанбаатар марафон”-д 20 мянга гаруй хүн оролцож, гүйлээ

Aдмин / Спорт

“Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлт эхэллээ. Гүйлттэй холбоотойгоор өнөөдрийг “Автомашингүй өдөр” болгож, 06:00-18:00 цагийн хооронд зарим замын автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа юм. Марафонд 30 орны 20 мянга гаруй хүн бүртгүүлсэн бөгөөд гадаад, дотоодын гүйгчдийн хүсэн хүлээдэг томоохон тэмцээний нэг болсон.

“Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлт нь Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийг идэвхжүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж, зорилгодоо хүрэх тэсвэр хатуужил, бие бялдрын болон оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх, иргэдийн өдөр тутам биеийн тамираар хичээллэх идэвх санаачилгыг дэмжих зорилготой. Энэ жилийн хувьд олон улсын гүйлтийг өдөрлөг болгон зохион байгуулж, өргөн цар хүрээг хамруулан, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлснээрээ онцлогтой юм. Мөн хагас, бүтэн марафонд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гүйлтийн төрлийг нэмсэн.

Марафоныг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:

сонин mn

-Энэхүү гүйлтэд оролцогчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Нийслэл Улаанбаатар хотын иргэдээс гадна хөдөө, орон нутаг, Монголд ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэд, хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид болон олон улс, тив, дэлхийд танигдсан нэртэй тамирчид зэрэг жилд дунджаар 30,000 орчим хүн оролцдог.

Найм дахь удаагийн марафоныг улс даяар өрнөж буй авлигын эсрэг үйл хэрэгт хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, хүнд суртал, чирэгдлийг бууруулах, авлигыг мэдээлж, шүгэл үлээхийг уриалсан авлигын эсрэг “...Нэгдье” соён гэгээрүүлэх аянтай хамтатган зохион байгуулж байна. Гүйлтээр хичээллэх нь бие бялдрын болон оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлж, эрүүл, идэвхтэй амьдралын чанарыг дээшлүүлдэг бол төрийн үйлчилгээ хүнд сурталгүй, чирэгдэлгүй, ил тод, нээлттэй, иргэд нь шударга бус зүйлтэй эвлэрдэггүй, түүнтэй тэмцэж, илчилж, төр нь залруулж чаддаг байх нь эрүүл нийгмийг цогцлоодог. Иймд шударга нийгмийг цогцлоохын төлөөх энэхүү аянд нийтээрээ нэгдье хэмээлээ.

сонин mn

Марафонд оролцогчид 1.5 км, 5 км, 10 км, 21 км, 42 км-т гүйх юм. “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд хамгийн анх 2014 онд 16.839 иргэн оролцож байсан бол 2015 онд 18.085, 2016 онд 25.000, 2017, 2018 онд 30.000-д хүрчээ. Мөн 2019 оноос нийслэлийн иргэдээс гадна хөдөө, орон нутаг, Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэд, хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид болон олон улс, тив, дэлхийд танигдсан нэртэй тамирчид зэрэг 32.000 гаруй хүнийг хамруулан амжилттай зохион байгуулсан. Харин 2020, 2021 онд дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас марафон завсарлаж, өнгөрсөн 2022 онд 2022 онд 29 орны 23,690 хүн оролцсон юм.

сонин mn


Сэтгэгдэл

Зочин [202.21.117.178] 2023-06-04 11:17:44

Oroltsson hunii toog hori gucni desh geed heleed baih yumaa alind ni itgeh bolj bainaa telebiz men adil


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.