Ой модонд төөрсөн 13 настай хүүг олжээ
Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо модон завод орчмоос 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 17:30 цагт 13 настай эрэгтэй хүүхэд мод руу ороод төөрсөн гэх дуудлага мэдээллийг хүлээн авч тус дүүргийн Цагдаагийн газрын II дугаар хэлтэс, Хорооны Засаг даргын ажлын алба хамтран эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа.
Ингээд тус өдрийн 22:05 цагт СБД-ийн 20 дугаар хороо Замбулин хотхоноос 1км-ийн зайтай, ой модон дотроос хүүхдийг олж ар гэрт нь хүлээлгэн өглөө
Сэтгэгдэл
Зочин [59.153.113.204] 2023-06-06 08:04:52
Ивий дэ их айсан байх да