Гэр бүлийн маргаанаас болж алга болсон 16 настай хүүгийн цогцсыг хиймэл нуураас олжээ

Aдмин / Нийгэм

Ховд аймгийн Үенч сумын Хөх-Үзүүр багийн Хөх-Үзүүрийн шил гэдэг газар зургаадугаар сарын 02-ны өдрийн 20:00 цагийн орчим иргэн Ө гэр бүлийн маргааны улмаас гэрээсээ гараад сураггүй алга болжээ. Энэ тухай дуудлагыг 06.04-ний өдрийн 07:45 цагт ОБЕГ хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 38 дугаар анги, Үенч дахь хилийн цэргийн 0130 дугаар ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн иргэн Ө / 16 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулав. Энэ үеэр хиймэл нуурын эргээс /1 км урт, 0.3 км өргөн, 15 метрийн гүнтэй / тухайн хүүхдийн гар утас олдсон байна. Мөн өдрийн 06:30 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлэн 09:35 цагт хиймэл нуурын 10 метрийн гүнээс цогцсыг олж гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.


Сэтгэгдэл

Зочин [103.229.123.175] 2023-06-09 12:00:12

боловсроллын системээ маш хурдаг шинэчил. боловсролын яамны хэдэн эргүү хужаа нарыг бүрэн бүрэлдэхүүнээр нь шоронд илгээж устга

Зочин [103.254.123.31] 2023-06-07 10:00:52

zailuul, yund ingedeg yum be de

Зочин [203.98.76.4] 2023-06-06 14:42:32

Нийгэм зэрлэгшинэ гэдэг нь Та бас өөрөө зэрлэг болж байнаа гэсэн үг. Зүгээр л зэрлэг байхаа болино уу

Зочин [202.9.46.142] 2023-06-06 11:41:20

Нийгэм зэрлэгшиж байна. Хүмүүс тэтгэвэрийн хөгшин өндөр настай эцэг эхээ асрамжийн газарт бүрмөсөн хаяад явж байна. Хүүхдүүдээ хүчирхийлж байна. Хүүхдүүдээ өнчрүүлж байна.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.