Зарлан мэдээллийн дуут дохиогоор нүүн шилжих дадлага сургууль өнөөдөр 16:00 цагт улс даяар болно

Aдмин / Нийгэм

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, НЗДТГ хамтран “Нийслэл Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож, онц байдал тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт стратегийн команд штабын сургуулийг энэ сарын 7-ноос 9-нд зохион байгуулж байна.

Энэ ажлын хүрээнд Зарлан мэдээллийн дуут дохиогоор иргэд нүүн шилжих дадлага сургууль өнөөдөр бую зургаадугаар сарын 8-ны өдөр 16:00 цагт улс даяар болно.

Нийслэлийн нутаг дэвсгэрт гамшгийн үед түр цугларах 192 талбай бий. www.belenbai.mn сайтад тэмдэглэсэн цэгүүдээс иргэд гэр болон байгаа газраасаа хамгийн ойрхон аюулгүй газарт очиж, газар хөдлөлтийн аюул тохиолдсон үед учрах хүндрэлүүдтэй танилцаж, түүнийг хэрхэн шийдэх, газар хөдлөлтөд нэрвэгдсэн хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх, хоол хүнсээр хангах зэрэг практик дээр учрах хүндрэлийг даван туулах дадлага сургуулийг хийх боломжтой юм.


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.221] 2023-06-08 11:24:17

Мэдрэлүүд.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.