Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ: Иргэддээ сонор сэрэмжтэй байхыг зөвлөлөө

Aдмин / Гадаад мэдээ

Иргэд, оюутнуудын анхааралд

Сүүлийн өдрүүдэд ОХУ-ын “Вагнер хувийн цэргийн компани”-ийн үйл ажиллагаатай холбогдуулан ОХУ-д тогтворгүй байдал үүсгэх эрсдэлийг бий болгож байна.

Нөхцөл байдалтай холбогдуулан ОХУ-ын Терроризмтой тэмцэх үндэсний хороо мэдэгдэл хийж 6 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн Москва, Воронеж, Ростов-на-Дону хотод терроризмын эсрэг тусгай ажиллагаа авч хэрэгжиж эхэлснийг зарлаж, олон нийтийн арга хэмжээг цуцлах шийдвэр гаргаад байна.

Түүнчлэн ОХУ-ын Ерөнхийлөгч мөн өдөр мэдэгдэл хийж “Вагнер”-ийн үйл ажиллагааг эх орноосоо урвасан явдал хэмээн онцолж, үүнийг таслан зогсоох чиглэлээр бүхий л үйл ажиллагааг авч хэрэгжүүлэхээ мэдэгдсэн

Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам иргэддээ хандан сонор сэрэмжтэй байх, ОХУ-ын Белгород, Брянск, Воронеж, Краснодар, Липецк, Курск, Ростов, Орловск, Свердловск муж, мөн Москва, Санкт-Петербург зэрэг хотууд руу зайлшгүй шаардлагагүй тохиолдолд зорчихгүй байхыг зөвлөж байна.

Шаардлагатай тохиолдолд шуурхай холбоо барих утасны дугаар:

- Элчин сайдын яам +74956906792

- Консулын хэлтэс +74992411548

сонин mn

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам


Сэтгэгдэл

Зочин [66.181.160.79] 2023-06-25 13:34:47

орос нэг л биш болов. пүтин бусдын эрх чөлөө тусгаар тогтнолд халдаж ялт үйлдэл гаргаагүй бол оросын амьдрал ингэж гадаад ба дотоод талдаа хэцүүдэхгүй байаа. хамаг бурууг пүтин хариуцна

Зочин [192.82.82.158] 2023-06-25 15:07:22

Путин гэж ёстой нэг амьтан байна аа.

Зочин [202.9.46.63] 2023-06-25 01:07:29

Тэнэг юм, оросын улааны нийгэм сөнөөд 30 жил өнгөрч байхад чинь тэр самуун газар руу ямар балдуугаа хийж тэнэж яваа бол доо

Зочин [66.181.161.238] 2023-06-27 14:18:30

Soliotoi huuurwe

Зочин [202.126.88.114] 2023-06-25 08:36:29

202.9.46.63.д Ажил амьдрал , суралцах , эмчлүүлэх гээд хүний амьдралд юу эс.тохиолдох билээ дээ. .Амьдралаа битгий монголоороо төсөөл малаа .


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.