Сэлэнгэ аймагт хууль бусаар ашигт малтмал олборлож байсан бүлэг этгээдийг илрүүллээ

Aдмин / Хууль

Экологийн цагдаагийн албанаас орон нутагт хяналт шалгалтын ажлыг зохион байгуулан ажиллаж, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг “Цамхаг”, 3-р багийн нутаг “Хуурай ам” гэх газар, Мандал сумын нутаг Ноён ууланд нэр бүхий иргэд бүлэглэн том оврын техник хэрэгсэл ашиглан хууль бусаар газрын хэвлийд халдаж ашигт малтмал олборлохоор бэлтгэж байжээ.

Түүнчлэн ашигт малтмал олборлосон, мөн Ерөө сумын 2 дугаар багийн нутагт “Өлөнт” гэх газарт Ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй “М” ХХК-тай нөхөн сэргээлтийн гэрээ байгуулсан “Д” ХХК нь нөхөн сэргээлт хийх нэрээр тусгай зөвшөөрөлгүй талбайд хууль бусаар ашигт малтмал олборлож байсан хэргүүдийг тус тус илрүүлэн экскаватор, ковш, том оврын автомашин болон алт угаах төхөөрөмжүүдийг битүүмжлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Цаашид ашигт малтмал хууль бусаар олборлох, газрын хэвлийд халдах гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр орон нутаг дахь хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллахаар зохион байгуулалтын арга хэмжээ авч байна.


Сэтгэгдэл

Зочин [202.126.90.50] 2023-06-30 13:08:44

Байгальд гар хүрдгийг болих хэрэгтэй. Гарын тасдаж мөртэй үлдээх хэрэгтэй. Улс сүйрэхийн үндэс штээ.

Нинжа [66.181.161.50] 2023-06-29 21:12:02

Одоо л мэдэж бг муу ккк

зочин [202.9.40.41] 2023-06-29 15:36:26

даварсан гахайнуудыг газар бүү гишгүүл


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.