Найман ишигний хэргээр хоригдсон гэх хосыг шүүх 56 мал хулгайлсан хэргээр яллажээ

Aдмин / Хууль

Хэнтий аймгийн прокурорын газраас Л.Г, Ц.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т заасан буюу “Машин механизм ашиглан бусдын олон тооны малыг бүлэглэн хулгайлсан” гэмт хэрэгт, Б.Д-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Л.Г, Ц.Т нар нь бүлэглэн Хэнтий аймгийн Баян-Адарга сумын ... дүгээр багийн нутаг ... гэх газарт 2021 оны 9 дүгээр сарын 04-05-ны өдрийн хооронд Т.Б-ын 44 тооны ишиг, 9 тооны хурга нийт 53, Ж.Э-ын 3 тооны бүдүүн хонь нийт 56 буюу олон тооны малыг Т.Б , Ж.Э нарын эзэмшлийн мал гэдгийг мэдсээр байж, уг 56 тооны бог малыг ногоон өнгийн будгаар шинээр будаж хуучин цэнхэр өнгийн будгийг нь дарж өөрчилсөн, улмаар 8 тооны ишгийг машин механизм буюу “Портер” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж Н.Г-н хонин сүргэнд нийлүүлж, 56 буюу олон тооны малыг хулгайлж, Т.Б-т 2,120,000 төгрөг, Ж.Э-д 570,000 төгрөг, нийт 2,690,000 төгрөгний хохирол учруулсан.

Шүүгдэгч Б.Д нь уг 56 тооны бог малыг гэмт хэргийн улмаас олсон мал хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан, улмаар 8 тооны ишгийг 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр машин механизм буюу “Портер” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж Н.Г-н хонин сүргэнд нийлүүлж, Л.Г, Ц.Т нарыг хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор малын байршлыг өөрчилж, Т.Б-т 2,120,000 төгрөг, Ж.Э-д 570,000 төгрөг, нийт 2,690,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Л.Г, Ц.Т нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Д-г цагаатгасан.

Шүүгдэгч Л.Г, Ц.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан бусдын олон тооны малыг бүлэглэж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Л.Г-д 2 (хоёр) жил 6 (зургаан) сарын хугацаагаар хорих ялаар, Ц.Т-д 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Эх сурвалж: Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх


Сэтгэгдэл

зочин [66.181.177.191] 2023-07-06 23:16:27

Хөнгөлчих Эр хүн биш ,,,,,

Зочин [202.70.37.178] 2023-07-05 14:09:38

зочин Тэр бум саяаар идэж байгаа дарга нараа яг энэ шиг шударгаар шүүгээч ядарсан хөгшинд айл гэр толгойлж үлд гээд эхнэр нөхөр 2 г хорж байхаар, энэ хэрэгт авилга ороогүй гэж хэлхэд хэцүү санагдсан өөрсдийнх нь бас 61 толгой мал байхгүй байхад нөгөө айлын малыг л торүүлж авч үзсэн байгаа юм даа

Иргэн [103.242.47.30] 2023-07-04 20:12:33

56 тооны мал нь бүрэн амьд юм бишүү. Алсан идсэн зарсан гэх зүйл алга юм байна Тэгээд хохирол нь юу юм бэ? Яаж 2 сая гаран тагрөгний хохирол учруулсан юм бол

irgen [103.212.117.190] 2023-07-04 16:57:15

hariutslaga tootsoh heregtei

Зочин [66.181.160.119] 2023-07-04 16:12:42

Увс хогнууд энд тэндгүй байгаа

Зочин [66.181.190.29] 2023-07-04 16:06:35

Сүүлийн үед Хэнтий руу Увсын хогын шаарууд ихэсч байна гэсэн. Увс технологи л харагдаад байна

Ks [59.153.115.76] 2023-07-04 15:26:59

Zaa 2 jilee edelchihdeg ym bn. 2 say garanhnii tuluu odoo 200 garan say as deesh idsen sangiihandqa heden jil uguh vv

Зочин [202.131.225.53] 2023-07-04 14:59:23

coocгоо хөхөж байгаа хүүхдийн эрх яах юм бэ

Зочин [202.126.90.86] 2023-07-04 19:30:07

хүүхдийг цуг хорилтой биш дээ

Зочин [202.179.27.50] 2023-07-04 14:44:59

Тийм байлнүй дээ хүний юмыг хулгайлж авсан санаатай л үйлдэл байна. Хулгайч нарыг өгшүүлж болохгүй шүү дээ. Хулгай хийсэн юм чинь ялаа үүрэх л ёстой шүү дээ. Хүүхэд нь өмөөрч өгшүүлж болохгүй дээ. Эмээгээ дүү нараа өөрөө сайн асарч харж халамжил чиний үүрэг

Зочин [157.107.39.30] 2023-07-04 23:32:01

Тийм шүү

МАЛЧИН [192.82.85.48] 2023-07-04 14:22:13

НАЙМАН ИШИГ ХУЛГАЙЛСАН Ч ИМ ТАМГА , БУДАГ ӨНГИЙГ НЬ ӨӨРЧИЛСӨН Ч НОГДОХ ЁСТОЙ ЯЛАА ЭДЛЭХ Л ЁСТОЙ !!!

Зочин [192.82.69.79] 2023-07-06 17:46:48

Тийм байж болно. Гэхдээ яг энэн шигээ төрөөс зээл аваад төлөөгүй нөхдийг зэрэг хурдан шүүгээд өгөхийг шаардах нь шударга ёс


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.