ИРГЭД: БАТАЛГААГҮЙ ГАЗАР БАРИГДСАН ОРОН СУУЦ ХУДАЛДАЖ АВСАНДАА ХАРАМСАЖ БАЙНА. ДАХИЖ ЭНД АМЬДАРЧ ЧАДАХГҮЙ
Нийслэлд олон хоног дараалж орсон борооны улмаас Сэлбэ голын үерийн далан сэтэрч орон сууцны хорооллууд усанд автсан. Тус хорооны иргэдээс нөхцөл байдал ямар байгаа талаар тодрууллаа.
БЗД-ийн 25 дугаар хороо “Сэлбэ” хотхоны оршин суугч Н: Манай нөхөр Онцгой байдлын албан хаагчидтай хамт ажиллаж байгаа. Би 2 хүүхэдтэйгээ хамт эмээгийндээ ирчихсэн байна. Үер ус, газар хөдлөлтөд хамгийн түрүүнд голын ай сав газруудад баригдсан барилга, байгууламж өртдөг юм байна гэдгийг бүгд харлаа. Гоё сайханд нь биш алсдаа аюулгүй байдлаа бодож байр аваарай гэдгийн анхааруулга боллоо. Жилийн жилд манай хотхон ингэж үерт автагдвал насжилт улам богиносно. Их үер орж ирвэл нурж унах ч аюул байгаа шүү. Бид аливаа юмыг худалдан авахдаа ухаалаг сонголт хийх цаг болсон. Тэр тусмаа үл хөдлөх хөрөнгө авч байгаа хүмүүс сайн судалмаар юм байна. Баталгаагүй газар баригдсан орон сууц худалдаж авсандаа харамсаж байна. Дахиж энд амьдарч чадахгүй
БЗД-ийн 25 дугаар хороо “Сэлбэ” хотхоны оршин суугч Х: Манайх хоёр давхарт амьдардаг. Цонх нээхээр
бохир үнэртээд гэрт байх боломжгүй болсон. Тиймээс эхнэр маань охиноо аваад аавынх руу явсан. Онцгой байдлын албан хаагчид энд ажиллаж байгаа. Нөхцөл байдал хэвээр. Хаа сайгүй элдэв хог урсаж байна. Орчны бохирдлын талаар яриад чилүүц биз. Бороо дахиж битгий ороосой. Гэр оронтойгоо л үлдчих юмсан.
БЗД-ийн 25 дугаар хороо“Сэлбэ” хотхоны оршин суугч А: Мөн ч олон удаа хуцсан даа гэдэг шиг л юм боллоо. Олон айл өрх эд хөрөнгө, мөнгө санхүү, эрүүл мэндээрээ хохирч байна. Энэ хавийн оршин суугчид Сэлбийн эргийг засах, тохижуулах талаар олон жил санал, хүсэлт гаргаж байсан. Сэлбэ гол 2 жил дамнаж далангаа давж үерлэж байна. Хүмүүс боломжоороо гэрээсээ явцгааж байна. Зарим нь гэртээ гацсан. Home land хотхоны бүх оршин суугчдыг гаргасан. Учир нь үерийн улмаас хөрсний суулт үүссэн тул нурах эрсдэлтэй болсон гэсэн. Хэсэг албан тушаалтан, мөнгөний шуналтай хүмүүс өөрсдийн гэдсээ цатгахын тулд олон иргэдийн эрх ашгийг ийнхүү зөрчиж байгаа нь үнэхээр гунигтай бас эмгэнэлтэй. Нөхцөл байдал намжсаны дараа ядаж нийтээр нь ариутгал хийж өгөхийг хүсье даа.
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:14:54
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:14:54
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
Гэгээ [202.21.100.210] 2023-08-03 14:47:27
ЭНЭ ОЛОН БАРИЛГУУДЫГ ХӨДӨӨ ОРОН НУТАГ БАРИУЛЖ ХОТ РУУ НҮҮДЭЛЛЭЭД БАЙГА ХҮМҮҮСИЙГ АМЬДРАХ ОРЧНООР ХАНГАСАН БОЛ ИЙМ БАЙДАЛД ОРОХГҮЙ БАЙСАН ШҮҮ ДЭЭ ТӨРИЙН ДЭЭР САНДАЙЛСАН ТҮШЭЭДЭЭ
ЗОЧИН [103.10.21.10] 2023-07-09 15:30:01
ОДОО ЕР НЬ ХОТЫН ТӨВ ХЭСЭГ, ТУУЛ, СЭЛБЭ, ДУНД ГОЛЫН ХАВЬ, ЭРЭГ, ГОЛЬДРОЛ ДОТОР НЬ АВИЛГААР БАРЬСАН ШИРЭНГЭ ШИГ ШИГҮҮ БАРИЛГУУДЫГ ИХ СОНГОХ БОЛЖ, ЭНЭ БОЛ АЮУЛЫГ Л СОНГОЖ БАЙНА ГЭСЭН ҮГ, ГАЛ, УС, ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН АЮУЛААС ЭХЛЭЭД ТЭНД АВТЫН ХҮРЭЛЦЭЭТЭЙ ЗОГСООЛ, НОГООН БАЙГУУЛАМЖ, ТОГОЛООМЫН ТАЛБАЙ Ч АЛГА, БҮГД АВИЛГААР АВСАН ГАЗАРТ ЧАНАРГҮЙ МАТЕРИАЛААР БАРЬСАН ЧАНАР МУУТАЙ БАРИЛГУУД БАЙГАА. БАРИЛГЫН КОМПАНУУД БОДИТ ҮНЭЭ ДАХИН НЭМСЭН ҮНЭЭР, 110-250 САЯАР АВААД 15-20 ЖИЛ ЗЭЭЛЭЭР 2 ДАХИН НУГАЛЖ 220-500 САЯЫГ ТӨЛЖ БЕТОН ШИРЭНГЭН ДОТОР АМЬДАРЧ БАЙХААР ХОТЫН ЗАХАД ГАЗАР АВААД, ЗУСЛАНДАА Ч ЮМУУ ТУСДАА ХАШАА БАЙШИНГАА ХЯМДХАНААР, 40-60 САЯАР БАРИАД ӨӨРИЙН ГЭСЭН ГАЗАРТАА ТУХТАЙ АМЬДРАХ НЬ ХАМААГҮЙ ДЭЭР БОЛСОН.
иргэд байр сонгохдоо муу сонголт хийж байна сонгодоггүй [66.181.187.169] 2023-07-09 11:51:39
Амьдрах байраа сонгохдоо монголчууд их муу. Гаднаа машины зогсоолгүй, замд ойрхон, хүүхэд тоглох газаргүй байрыг иргэд сонгож л байх юм. Дуу чимээ, гол усны аюул, машины зогсоол , ногоон байгууламж , ... анхаарах зүйл олон байхад анзаарахгүй сонгочихоод , дараа нь амаа барих юм даа.
хохь чинь. [202.126.90.98] 2023-07-08 15:00:45
гэр хорооллын утаанаас хол энэ тэрээ гэж их маяглаж, МАН-ын авлигачдыг даврааж худалдхаж авсан байр чинь ингээд хог бболов оо.
Зочин [122.201.19.190] 2023-07-07 13:03:27
Авилгалаар боссон хорооллуудын эздээр хохирлоо төлүүлэх хэрэгтэй.
Зочин [103.140.11.2] 2023-07-06 22:09:05
Дэнжийн 1000 телевиз бичил хороололын ар гээд хотын төвд ойр түгжирэл бага гал усны аяуулаас хол газар зөндөө их байхад заавал голын захаар шопротлоод чихээд байх ямар хэрэг байна аа
Тулгаа [192.82.78.63] 2023-07-06 19:16:21
Хаана тэгж олон хоног бороо оров
Зочин [103.26.193.236] 2023-07-09 13:22:42
ХанХэнтий, Тэрэлжийн уулсаар орсон борооны ус үер болж орж ирдгийг мэддэггүй тэнэг минь живээгүй бол гэртээ хэвээд хэвтэж бай.
Зочин [192.82.75.187] 2023-07-06 22:40:46
Boroo orson gazraa l uyerledeg gej boddog mal uu?
Зочин [192.82.69.79] 2023-07-06 17:40:14
Газар олгосон нөхдөөр л төлүүлээрэй
Zochin [66.181.161.188] 2023-07-06 17:28:57
Hohino gj helye da munguur bugd hemjigdehgui