СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Он гарсаар могойд хатгуулсан 11 хүн ГССҮТ-д ханджээ

Aдмин / Эрүүл мэнд

Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв (ГССҮТ)-ийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт нэгдүгээр сарын 1-нээс долдугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд могойд хатгуулсан 11 хүн тусламж үйлчилгээ авсан байна.

Үүнээс долоо нь 0-17 насны хүүхэд байжээ.

Түүнчлэн долдугаар сарын 17-ны өдөр Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн А блокийн автомашины зогсоол дээр хортой могой байсныг шуурхай арга хэмжээ авч Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамны харьяа байгаль хамгаалагчид аюулгүй хүлээлгэн өгсөн талаар мэдээлсэн.

Иймд болзошгүй эрсдэлээс сэргийлж, анхаарал болгоомжтой явахыг ГССҮТ-өөс сэрэмжлүүлж байна.

Хэрэв могойд хатгуулсан тохиолдолд

  • Хөл, гар хавдахаас өмнө зүүж байгаа гинж, бөгж, цаг, гутал зэргийг тайлах
  • Шархыг нэмж зүсэх, сорох, мөсөөр жин тавих, өвчин намдаах эм уухгүй байхыг зөвлөлөө.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.