БАМБАЙ ХОНШООРТ МОГОЙТОЙ ТААРСАН БОЛОН ХАТГУУЛСАН ТОХИОЛДОЛД НЭН ЯАРАЛТАЙ ЭМНЭЛЭГТ ХАНДАНА УУ

Aдмин / Эрүүл мэнд

Богдхан уулын дархан цаазат газар болон Нийслэлийн суурьшлын бүсэд бамбай хоншоорт могой ихээр үзэгдэх болсон тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Бамбай_хоншоорт могой нь ихэвчлэн хад асгатай газраар амьдардаг 70 орчим см урттай, ерөнхий зүс хул шарга юм уу хар хүрэн өнгөтэй, өнгө нь маш хувирамтгай байдаг. Ой сан, мод бүхий нутгийнх ихэвчлэн тод хар хүрэн, говь цөлийн бүсийнх цайвар юм уу бор шарга өнгөтэй байна. Нуруу ба сүүлний дагуу хөндлөн цагаан судалтай байх судал заримдаа дундуураа тасархайтсан, биеийн хоёр хажуугаар тууш эгнэсэн цайвар бараан толботой, хүүхэн хараа нь босоо байна

Мөн нүд хамрын хооронд гүнзгий хонхортой тул зэрвэс ажиглахад хамрын 4 сүвтэй мэт байдгаараа бусад могойноос хялбар ялгагдана.

Иймд бамбай хоншоорт могойтой таарсан болон хатгуулсан тохиолдолд нэн яаралтай хамгийн ойр байрлах эмнэлэгт очих, мэргэжлийн байгууллагад хандахыг анхааруулж байна.


Сэтгэгдэл

Зочин [202.55.191.194] 2023-07-26 09:00:33

Ууланд аялах, жимс түүхээр явахдаа усны гуталтай яваарай,,,


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.