WORLD BANK: ИРГЭДДЭЭ ТЭГШ БОЛОМЖ ОЛГОХГҮЙ БОЛ МОНГОЛЫН ЗАСАГЛАЛ СУЛАРНА
Дэлхийн банкны албан ёсны вэб сайт дахь Монгол Улсын эдийн засагт хийсэн аналик тоймыг орчуулан хүргэж байна.
“Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улс ардчилсан нийгэмд шилжиж, 1991 оноос хойш нэг хүнд ногдох ДНБ-ээ гурав дахин нэмэгдүүлж сүүлийн 10 жилд ядуурлыг бууруулахад чухал ахиц дэвшил гаргасан ч өсөлт тогтворгүй, удааширсан. Залуучуудын ажлын байрны асуудал хүнд хэвээр байна.
Эдгээр сорилтууд нь засгийн газраас ихээхэн дэмжлэг үзүүлсэн ч COVID-19 тахлын улмаас эдийн засгийн саар үзүүлэлтүүд улам бүр газар авчээ. Газар тариалан, мал аж ахуй, ашигт малтмалын асар их нөөцтэй, боловсролтой хүн амтай Монгол Улсын хөгжлийн хэтийн төлөв нь дунд, урт хугацаанд бүтцийн шинэчлэлт бөгөөд ийм төлөвлөлт хийгдэнэ байх гэж найдаж байна.
Хилийн хязгаарлалтыг арилгасны үр дүнд уул уурхайн үйлдвэрлэл эрчимтэй сэргэж, Оюутолгойн далд уурхайн үе шат эхэлсэнтэй холбоотойгоор Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2023 онд 5.2 хувьд хүрэх төлөвтэй байна. Үйлчилгээ (ялангуяа аялал жуулчлал) цар тахалтай холбоотой нөлөөллөөс сэргэх төлөвтэй ч ойрын хугацааны хатуу ширүүн өвлийн улмаас хөдөө аж ахуйн үйлдвэрлэл удааширсан нь өсөлтийг бууруулж болзошгүй юм. Инфляцийн өндөр түвшин, байнгын асах их өр, төсвийн эрсдэл нэмэгдэж, гадаад секторын томоохон тэнцвэргүй байдал зэрэг эрсдэл, сорилтууд бий болсоор.
Монгол Улсын ядуурлын хүн амын тоотой харьцуулахад 2020 онд 27.8 хувь буюу 2018 оныхоос 0.6 пунктээр бага байна. 2020 онд ядуурлын түвшин 2018 оныхоос арай бага байна гэсэн тооцоо гарсан ч COVID-19 тахал нь ядуурлыг бууруулах хурдыг эрс сааруулсан. Хэрэв COVID-19 тахал гараагүй бол ядуурлын түвшин 2020 онд 24.3 хувь болж буурсан байж болзошгүйг симуляци харуулж байгаа нь 2020 онд энэ тахал нь ядуурлыг 3.5 орчим хувиар нэмэгдүүлэхэд нөлөөлсөн байж болзошгүй.
COVID-19-ийн тусламжийн багц хөтөлбөрүүд, тэр дундаа нийгмийн халамжийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн халамжийг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн.
Тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг хангах, ядуурлыг бууруулахын тулд Монгол Улс мөн засаглалыг бэхжүүлэх шаардлагатай; төсвийн орлогыг үр ашигтай удирдах байгууллагын чадавхийг бүрдүүлэх; зарцуулалт, хөрөнгө оруулалт, хуримтлалын дунд нөөцөө үр дүнтэй хуваарилах; хот, хөдөөд бүх иргэддээ тэгш боломж олгох.”
Сэтгэгдэл
Зочин [202.21.107.8] 2023-07-25 14:22:28
YAduurliig buuruulahad chuhal ahits devshil eee? Hutsvaa pizdaanuud
Сэтгүүлчээс асуух зүйл гараад ирлээ. [66.181.160.76] 2023-07-25 10:32:11
Эхний мөрөнд л "Аналик" байгаад байхдаа яахав дээ. "Аналик" гэвэл "анус" буюу "бөгс" гэдэг латин үгнээс гаралтай зүйл болчихно. Харин "Аналитик" гэвэл гэвэл өөр шүү. Энэ чинь "дүн шигжилгээний" гэсэн утгатай болно. Аль нь юм бэ, сэтгүүлч ээ?
Зочин [202.9.46.156] 2023-07-25 08:25:07
Та нарын өгсөн будагтай ногоон цаассар луйвардаж баялагийг цөлмөж байгаагийн үр дүн нь энэ тэгш бус байдал шүү дээ.
Эрүүл үү [202.126.88.155] 2023-07-25 08:16:33
Энэ сэтгүүлч нэртэн эрүүл үү. Аналик ч гэх шиг. Өгүүлбэр эхлэх, төгсөхийг ч мэддэггүй тэнэг амьтан