ГУРВАН НАСТАЙ ХҮҮГ ЗОДСОН ГЭХ ЭТГЭЭДЭД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ПРОКУРОРТ БУЦААЖЭЭ
Гурван настай хүүг зодож гэмтээсэн гэх Э-д холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг долдугаар сарын 24-нд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон байна. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргажээ.
Хэргийн тухайд сануулахад 2023 оны гуравдугаар сарын 6-7-нд шилжих шөнө Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хотхоны дугаар тоотод гурван настай, эрэгтэй хүүхэд бусдад зодуулан ГССҮТ-д эмчлүүлж байгаад Турк улсад очиж эмчилгээ хийлгэхээр явсан юм.
"Хүүг түүний ээжтэй хамтран амьдрагч Э зодсон нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1, 12.1.4 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах саналыг Баянгол дүүргийн прокурорт хүргүүлээд байна" хэмээн ЦЕГ-аас мэдээлж байв.
Сэтгэгдэл