ЭНЭ ЖИЛ 4800 БАГШИЙН СУЛ ОРОН ТОО ГАРАХААР БАЙНА

Aдмин / Боловсрол

Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир багш нарын хүрэлцээний асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр "2023 оны зургаадугаар сард 2023-2024 оны хичээлийн жилд улсын хэмжээнд шилжилт хөдөлгөөнтэй холбоотой багш нарын хэдэн сул орон тоо гарах вэ гэдэг судалгааг аймаг, дүүрэг тус бүрээр гаргасан. Ойролцоогоор 4,800 багш шилжилт хөдөлгөөнд орж эсвэл шинээр үүсэж байгаа бүлгүүдэд хэрэгцээ үүснэ.

Үүнтэй холбоотойгоор хэдэн хүүхэд их, дээд сургуулийг багш мэргэжлээр төгсөх вэ гэдэг судалгааг давхар гаргасан. Аль аймагт ямар мэргэжлээр хэдэн багш төгссөн талаарх судалгааг гаргаж ажиллаж байна" хэмээв.

Түүнчлэн шинээр батлагдсан хуульд дадлагажигч багшийг ажиллуулж болох зохицуулалт орсноороо онцлог жил болж байна. Тиймээс багш бэлтгэдэг сургуулийн дөрөвдүгээр курсийн оюутнуудыг шилжилт хөдөлгөөн их явагддаг хичээлийн жилийн эхэн үед сургууль, цэцэрлэгт дадлагажуулах аж.

"Ахлах ангийн сонгон судлах хичээлийг цахимаар зохион байгуулах зохицуулалт хийж байна. Тиймээс багшийн хүрэлцээ хангамжийг нөхөх боломжтой гэж харж байна. Өнгөрсөн жил 700 орчим бага ангийн багш дутагдахаар хичээлийн жилийг эхлүүлсэн. Эсрэгээрээ 620 бага ангийн багш бэлтгэгдэж төгсөх судалгаа гарсан юм. 70 гаруй багшийн зөрүү үүссэн. Багш мэргэжилтэй мөртлөө өөр ажил хөдөлмөр эрхэлж байгаа, тэтгэвэрт гарсан ч ажиллах боломжтой багш нарын судалгааг гаргаж, дээрх тоог нөхөж ажилласан юм.

Мөн МУБИС-тай хамтран ажиллаж, дөрөвдүгээр курсийн оюутнуудыг дадлагажигч багшаар ажиллуулсан. Энэ жил бас энэхүү арга хэмжээнүүд үргэлжилнэ гэж ойлгож болно. Гэхдээ зөвхөн бага ангийн багшийн тухайд биш. Бүх багш нарын тухайд юм" гэдгийг Т.Ням-Очир дарга хэллээ.

Багш мэргэжлээр төгсөгч нарын ажлын байрны тухайд "Өнгөрсөн жилийн есөн сард нийт төгсөгч нарын 50 хувь нь ажлын байртай болсон. Зохион байгуулсан арга хэмжээний хүрээнд 12 дугаар сар гэхэд 87-90 хувь нь ажлын байртай болсон судалгаа бий" хэмээв.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.104] 2023-08-16 09:36:57

Би багш л даа. Цалин мөнгө арай л бага байдаг шүү Ахуй амьдралд хүрэлцдэггүй зээл өрийн хооронд явсаар 28 жил боллоо доо. Яахав .Банк нь зээл өгдөг тулдаа зээлээр унаатай ,зээлээр орох оронтой байна. Идэж уух өмсөж хэрэглэх хэрэглээ бол хязгаарлагдмал явсаар өдий хүрсэн .Ёстой лнэг улныхан гэж багш нарыг ч бас хэлэх л байх . Ядаж өнөө үед цалинг маань 2.5 сая босго давуулчихвал гэж бодох юм өө .

Зочин [66.181.190.202] 2023-08-16 09:19:12

Цалинг доод тал 3 сая болгочвол багшийн дутагдал орно гэдэг асуудал шийдэгдэнэ . Манай найз цалинг нэмчвэл багшийнхаа ажлыг хийнэ гэсэн бодолтой яваа

Зочин [202.126.88.98] 2023-08-16 07:35:36

Багш нар цалин бага бишээ шунал нь ихдээд хүүхдүүдээр бизнес хийгчид шүүдээ.

Ариунжаргал [66.181.190.156] 2023-08-16 10:45:33

800.000 төгрөгөөр сар яаж амьдрахыг үзүүлж өгнө үү!

Зочин [66.181.191.222] 2023-08-16 08:28:35

Битгий дэмийр. Хүүхэд чинь нэг заагаад сурдаг байсан бол дахин төлбөртэй сургах шаардлагагүй бхйсан.

Зочин [66.181.179.253] 2023-08-15 18:16:41

Хэрэгтэй мэргэжлийн хүмүүсийг гадагш бүү гарга

Зочин [66.181.186.80] 2023-08-15 20:28:32

huts chi

зочин [202.126.89.179] 2023-08-15 16:48:23

төрд ажиллаж байгаа хүмүүсийнхээ цалинг доод талыг 3 сая болгох хэрэгтэй... өгчихөөд шаардах хэрэгтэй ш дээ тэгэхгүй амь зогоох цалин өгчихөөд баахан цаас шахаж ямар ч завгүй байлгаад ... амьдрахын тулд зугтаж л гадагшаа явж бнаа

рр [203.91.115.39] 2023-08-15 15:30:28

төрийн алба хаагчдыг солонгос улсруу гаргахгүй бх хэрэгтэй харлаап бусад хүмүүст гай болоод ын

Зочин [66.181.186.80] 2023-08-15 20:29:25

bitii solior tgd uur yahin tsalin baga yaj amiarhin


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.