“НОВАРТИС" ХӨТӨЛБӨРТ БАГТАХ 15 ЕРӨНХИЙ НЭРШЛИЙН ЭМИЙГ ЭМД-ЫН САНГААС 100 ХУВЬ ХӨНГӨЛНӨ

Aдмин / Эрүүл мэнд

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ бүрэн төлснөөр хөнгөлөлттэй эмийн шинэчилсэн жагсаалтад багтах 651 төрлийн эмийг 30-70 хувь хөнгөлөлттэй үнээр авах юм.

Мөн “Новартис" хөтөлбөрт багтах 15 ерөнхий нэршлийн эмийг ЭМД-ын сангийн 100 хувь хөнгөлөлттэй үнээр авах боломжтой.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар өнгөрсөн оноос Швейцарын Холбооны Улсын “Новартис Глобал” эрүүл мэндийн байгууллагатай хамтран хүн амын дунд зонхилон тохиолддог, нас баралтын хувь өндөртэй зүрх судас, чихрийн шижин, уушгины эмгэг болон хавдрын үеийн эм зүйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор “Новартис эмийн хүртээмжийг сайжруулах” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн.

Уг хөтөлбөрийн хүрээнд халдварт бус өвчнөөр өвчилсөн иргэдийн эмчилгээнд хэрэглэх Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн жагсаалтад шинээр орсон 15 ерөнхий нэршлийн 24 тун, хэмжээ бүхий эмийг Европын Холбооны эмийн өндөр зохицуулалттай орнуудад үйлдвэрлэж, нийлүүлэгдэх бөгөөд иргэд, даатгуулагч нь чанартай эмийг санхүүгийн ямарваа нэг эрсдэлгүйгээр Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувийн хөнгөлөлттэй худалдан авах нөхцөл, бололцоо бүрдэх юм.

Эрүүл мэндийн даатгалын сангийн үнийн хөнгөлөлттэй эмүүд нь Европын холбооны эмийн өндөр зохицуулалттай орнуудад үйлдвэрлэж, нийлүүлэгддэг тул баталгаатай, чанартай эм гэж үздэг байна.

Нийт хөнгөлөлттэй эмийг жагсаалтыг энд дарж үзнэ үү.


Сэтгэгдэл

baysaa [43.242.243.156] 2023-09-01 12:23:15

goy banai

Zochin [202.126.88.226] 2023-08-17 12:43:53

Novartis unetei Swiss em uur generica demjikh estoi baikhad unetei emiig ND tuluulekh geed baidag n avilgal avsanii shinj shuu Novartis aas

Зочин [202.126.89.75] 2023-08-17 12:17:47

daralt buudaggui emuud


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.