ДЭМБ: “COVID-19”-ийн өвчлөл нэмэгдлээ

Aдмин / Эрүүл мэнд

Дэлхийн хэмжээнд долоодугаар сарын 17-ноос наймдугаар сарын 13 хүртэлх хугацаанд 1.4 сая гаруй хүн коронавирусний халдвар авч, 2.3 мянга гаруй хүн нас баржээ. Халдвар авсан хүний ​​тоог өмнөх 28 хоногтой харьцуулахад 63 хувиар нэмэгдэж, нас барсан хүний ​​тоо 56 хувиар буурсан тухай ДЭМБ мэдээлсэн байна. Мэдээлэлд дурдсан, дөрвөн долоо хоногийн хугацаанд дэлхий даяар халдварын 1,422,538 тохиолдол бүртгэгдэж, 2366 хүн нас баржээ.

Дэлхийн 104 улсад коронавирусний тохиолдол бүртгэгдсэн байна. ДЭМБ-аас тавдугаар сарын 5-нд онц байдал дуусгавар болсон тухай зарласан хэдий ч “COVID-19 аюултай хэвээр байна" гэж тус байгууллага мэдэгдлээ. Үүнтэй холбогдуулан улс орнуудад хандан "Эрт сэрэмжлүүлэх, тандалт, тайлагнах, коронавирусний хувилбаруудыг хянах, эрт эмнэлзүйн тусламж үзүүлэх, өндөр эрсдэлтэй бүлгийн вакцинжуулалтыг нэмэгдүүлэх, агааржуулалтыг сайжруулахыг" уриалжээ.

Коронавирусний омикрон бүлгийн “EG.5” хувилбарын тархалт нэмэгдэж байгаа бөгөөд наймдугаар сарын 17-ны байдлаар дэлхийн 50 оронд бүртгэгдээд байна. Долоо хоногийн өмнө энэ тоо 48 байжээ.

Долоодугаар сарын 17-ноос наймдугаар сарын 13-ны хооронд Номхон далайн баруун бүс нутагт “COVID-19”-ийн өвчлөл 97 хувиар өссөн байна. Харин Европ зэрэг дөрвөн бүс нутагт өвчлөл буурчээ. Дэлхий даяар нас баралт буурч, тэр дундаа Африкт 78 хувиар буурсан байна.

Ковидын үеийн онц байдлын дэглэм дэлхий даяар 2020 оны нэгдүгээр сарын сүүлээс 2023 оны тавдугаар сарын 5 хүртэл үйлчилж байв. 2020 оны гуравдугаар сарын 11-нд ДЭМБ-аас “COVID-19”-ийн дэгдэлтийг цар тахал гэж тодорхойлсон билээ. Тус байгууллагын цахим хуудсанд мэдээлснээр, 2023 оны наймдугаар сарын 16-ны өдрийн байдлаар нийт 769,774,646 халдварын тохиолдол бүртгэгдэж, 6,955,141 хүн нас баржээ. ДЭМБ-ын Ерөнхий захирал Др. Тедрос А.Гебрейесус энэ сарын 5-нд Женевт хэвлэлийн хурлын үеэр хэлэхдээ, нас барсан хүмүүсийн бодит тоо 20 саяас давсан гэжээ.


Сэтгэгдэл

зочин [66.181.180.250] 2023-08-18 19:58:13

Одоо Монголд ямар байна. Сэргийлэх л болохнээ. Сургууль эхэллээ


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.