Э.ОЮУНСҮРЭН: 13А МАЯГТ БОЛ ТУХАЙН ӨВЧТӨНИЙГ ОНОШЛОХ, ОНОШ ТОГТООХ, ЭМЧЛЭХ ЗОРИЛГООР ДАРААГИЙН ШАТЛАЛЫН ЭМНЭЛЭГ РҮҮ ИЛГЭЭДЭГ БИЧИГ
Эмнэлэгт үзүүлэхэд зайлшгүй шаардлагатай 13А маягтын талаар ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын Судалгаа төлөвлөлтийн хэлтсийн дарга Э.Оюунсүрэнгээс тодрууллаа.
-Цахим орчинд иргэдийн дунд эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой бухимдал, төөрөгдөл үүсгээд байгаа 13А гэж ямар учиртай маягт вэ?
-Эрүүл мэндийн тухай хуулиараа эрүүл мэндийн салбар 1000 гаруй стандарт, 2000 гаруй удирдамж, зааврыг хэрэгжүүлж байна. 13А маягт бол тэдгээрийн нэг бөгөөд тухайн өвчтөнийг оношлох, онош тогтоох, эмчлэх зорилгоор дараагийн шатлалын эмнэлэг рүү илгээдэг бичиг.
Эрүүл мэндийн салбар Эрүүл мэндийн тухай хуулиараа анхан буюу лавлагаа шат гэсэн хоёр шатлалтай ч ард иргэд нэг, хоёр, гуравдугаар шатлал гэхэд илүү сайн ойлгодог. Нэгдүгээр шатлалд анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх өрх, сум, сум дундын эмнэлгүүд, хоёрдугаар шатлалд дүүргийн болон орон нутгийн нэгдсэн эмнэлгүүд, гуравдугаар шатлалд төрөлжсөн буюу лавлагаа шатлалын эмнэлгүүд ордог. Тэгэхээр 13А нь эдгээр шатлал хооронд өвчтөн илгээх маягт юм.
-Иргэдийн зүгээс эмнэлэгт цаг авахад хүртэл 13А маягт шаардаж байгаад их бухимдаж байна. Энэ асуудлыг хүндрүүлэхгүйгээр шийдэж болохгүй юу?
-Манай эрүүл мэндийн салбар гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоонд шилжсэн. Энэ тогтолцоогоор эрүүл мэндийн байгууллага иргэдэд чанартай тусламж үйлчилгээ хүргэснийхээ үр дүнгээр санхүүжилтээ ЭМД-ын сангаас авах бөгөөд 13А маягтыг цахимжуулснаар тусламж үйлчилгээний ачааллыг зөв зохицуулах, анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулах зорилготой юм. Эмнэлэгт үзүүлэх цаг авахын тухайд иргэн И-Монголиа, лавлагаа, өөрөө биеэрээ очих зэрэг хэд хэдэн арга байгаа. Дүрэм журмаараа бол иргэн хаалга баригч буюу анхан шатны эрүүл мэндийн байгууллагад хандаж тусламж үйлчилгээ авах бөгөөд боломжгүй бол дараагийн шатлалын эмнэлэгт илгээх ёстой юм.
13А буюу өвчтөн илгээх маягтыг нэвтрүүлэхээр манай улсад 1998 оноос ажиллаж эхлээд 2000 оноос өрхийн эрүүл мэндийн тогтолцоотой хамт хэрэгжсэн. Тухайн иргэний эрүүл мэндийн байдлыг үнэлээд дараагийн шатлалын эмнэлэг рүү явуулдаг бичиг шүү дээ. Үүнийг цахимжуулсан гэхээр иргэн И Монголиа дээр 13А маягт байдаг, түүнийг нь хүссэн үедээ аваад эмнэлэгт үзүүлнэ гэж ойлгоод байна. 13А маягт гэдэг нь анх удаа гарчихсан, иргэн болгонд цахим дээр нээлттэй байдаг зүйл биш. Эмч үзэж, эрүүл мэндийн байдалд нь дүгнэлт гаргаж байж хаана үзүүлэх ёстойг тодорхойлох ёстой биз дээ. Цаг авна гэдэг нь анхан шатны байгууллага эсвэл лавлагаа шатлалын байгууллагаас эхнээс нь үзүүлж байна уу, давтан үзлэгт орж байна уу гэдгийг чиглүүлж байгаа бичиг баримт.
-Наймдугаар сарын 1-нээс хоёр, гуравдугаар шатлалын эмнэлэгт үзүүлэхэд 13А маягт шаардах болсон нь өрхийн эмнэлгүүдэд ачаалал үүсгэж байна. Өмнө нь утсаар яриад авчихаж болдог байсан гээд байгааг яаж шийдэх вэ?
-Бидэнд чанартай тусламж үйлчилгээ маш чухал байна. Төрийн анхан шатны 535 байгууллага, лавлагаа шатлалын 68 байгууллага байгаа. Эдгээр бүх байгууллагын ачааллыг бууруулах гэж зохицуулагдсан маягт бол 13А юм. Нөгөө талаас иргэнийг чирэгдүүлэхгүйгээр маш оновчтой зөв газар руу илгээхэд чиглүүлж байгаа бичиг баримт юм.
Өрхийн эмнэлэг дээр яагаад ачаалал үүсч байгааг ойлгохгүй байна. Тус байгууллага харьяаллынхаа өрхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хариуцаад гэрээ хийгээд ажиллаж байгаа шүү дээ. Иргэнийг хамгийн анхан шатанд үзэх ёстой гол нэгж нь өрхийн эмнэлэг. Өвдсөн бол эхлээд өрхийн эмнэлэгтээ хандах ёстой. 13А бол эмч үзээд эрүүл мэндийн байдалд нь үнэлэлт, дүгнэлт өгдөг маягт болохоос хэн хүссэн нь утсаар яриад авчихдаг зүйл биш л дээ.
-Зарим тусламж үйлчилгээг 13А маягтгүй үзүүлж болох ч дараагийн холбоотой үйлчилгээг авахад шаарддаг гэж иргэд бухимдалтай байна. Энэ асуудлыг хэрхэн зохицуулах вэ?
-Жишээ авъя. Би өрхийн эмчдээ үзүүлэхэд намайг зүрх судасны өвчтэй гэж оношлоод 13А маягттай Нэгдүгээр эмнэлэгт илгээлээ. Очоод зүрх судасны тасагт үзүүлсний дараа тархи, мэдрэлийн амбулаторит үзүүлэх шаардлагатай боллоо. Энэ тохиолдолд би дахиж 13А маягт авах шаардлагагүй. Учир нь миний анх ирсэн онош дээр нэмж байгаа хавсарсан онош юм. Эмч нар үүнийг хавсарсан оношоор явуулахад л болно. Эрүүл мэндийн байгууллагуудад арав гаруй ийм тохиолдол гарсныг засч сайжруулаад, эмч нарт тодорхой мэдээллүүдийг өгөөд явж байна.
ЭМДҮЗ-ийн долдугаар сарын 28-ны наймдугаар тогтоол наймдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд нэмэлтээр 0-18 насны хүүхдүүд болон жирэмсэн эмэгтэйчүүд, жирэмсэнтэй холбоотой бүх хяналтыг 13А маягт шаардахгүй болгож тусгасан. Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудыг чадавхжуулах, эрүүл мэндийн байгууллагуудын ачааллыг зохицуулах өөрөөр хэлбэл гуравдугаар шатлалын эмнэлгүүд хүнд оноштой хүнээ авч чадахгүй, анхан шат, хоёрдугаар шатлалаас тусламж үйлчилгээ авч болох хүмүүст үйлчилж цаг алдах, чирэгдэл үүсэх зэрэг асуудал байгааг өөрчлөхөд үр дүнгээ өгөх учраас иргэнд ээлтэй зохицуулалт гэж харж байгаа.
О.Дашням
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
Зочин [59.153.115.11] 2023-08-21 20:39:19
Нүүр царайгаа гаргаад тайлбар өгч чадахгүй байгаа хүний үгэнд итгэл төрөхгүй л байна.
зочин [66.181.190.92] 2023-08-21 14:38:49
Өрхийн эмнэлэгт очиход үзүүлэх бичиг өгнө өө хамгийн гол нь тэнд үзсэн нэр зүүх. дараалал үүсэх гээд зардал чирэгдэл л гарч байна Нэг үзүүлэх хүн 2 газар даатгалаар төлж байх нээ. Цэргийн эмнэлэгт карттай хүн зхаавал өрх орж мөнгө өгөх нь улсадаа ч хохиролтой биз дээ
Зочин [59.153.114.254] 2023-08-21 09:41:55
Тэнэг авгай ажил хийсэн нэр зүүх гээд . Ийм цүнх баригч,мэдэмхийрэгч нарыг хурдан зайлуулж жаахан сийрэг толгойтой хүн ажиллуулмаар юм.
Zochin [202.179.27.86] 2023-08-20 14:23:26
13 A mayagt ix chiregdeltei bn. Zyrdan zas
Зочин [66.181.164.134] 2023-08-20 11:08:37
Тэгээд мэджил бна шдээ, ядаж оношоо зөв бичилдээ. Хүндрэлтэй энэ юмаа шидэчээ
Butehk ee butehk [202.9.46.170] 2023-08-19 23:55:31
Ямар ч хэрэггүй цаг үрсэн асуудал.тогтмол эмнэлгийн хяналтад явдаг хүмүүс хүртэл 13а аван ч гэх шиг.ЭМ салбар гүйцэтгэлээр цалинждаг болоод ингэж хүмүүсийн эмд-с хэдэн төгрөг салгах гэж ингэж байгаан байх даа
Уншигч [103.57.93.204] 2023-08-19 18:56:02
Өрхийн эмнэлэг, эрүүл мэндийн төвийн эмч нар чинь чадваргүй байна ш дээ. Тэр гүйцэтгэлээр санхүүжүүлж цалинжуулна гэдэг чинь л үнэн байх. Тэгээл хэлэн чадьаргүй мэдлэггүй юмнуудыг цалинжужлах гэж 2-3 шат дамжужлаал цаг алдуулаад. Энэ зүгээр л хүнд суртал. Тэр өрхийн эмч дээр чинт очсон. Би дотрын эмч учраас дотоод шүүрлийн мэдэхгүй гэсэн, арай гэж цаг олдоод 10-р төвд очсон нэг эм бичиж өгчихөөд 1 сар уу гэсэн, тэгээд хувийн лаборатори зааж өгөөд зөвхөн тэнд шинжилгээ өгнө гэсэн, өөрчлөлт гарахгүй бол 3 р шатлалруу 13 А бичиж өгнө гэсэн....ийм солиорол байна даа. Өвчин гэдэг чинь цаг алдахгүй ар7а хэмжээ аьах нт чухал. Та нарын 3 шат дамжиж явах арга алга
Зочин [103.212.117.45] 2023-08-19 18:39:31
Больж үз чи. Та нар 1 эмнэлэг рүү очоод оочeргүй л үзүүлдэг биз дээ. Хүмүүсийн амьдралын гүнд орж үзээд наад ярицлагаа өг за юу.
Иргэн [139.5.216.19] 2023-08-19 16:13:23
13А өрхөөсөө авч яваад буцаагаад дараагийн шатны эмнэлгээсээ 13Б гэсэн байхаа бас маягт авч ирж өгөөрэй гэж байсан. Энэ нэг л бүтэхгүй улсууд шийдвэр гаргаад байх шигээ. Энэ шийдвэр гаргасан нөхдүүдийг өөрсдийнх нь сэтгэц арай биш байх өөр юу ч гэдэг юм эрүүлээр юм ойлгож чадах нь уу гэдгийг нь шалгамаар юм.
Зочин [66.181.182.194] 2023-08-19 15:08:19
Өвчтнүүд 13А маягтыг бүр Дүүргийн эрүүл мэндийн төв рүү явж авдаг юм. Энэ эмнэлгүүд, банкууд ба албан байгууллагууд бүх хүмүүсийг гэр хорооллынхон шиг бүтэн өдөр завтай гэж бодсон хэвээр юм.
Хаха [202.9.46.199] 2023-08-19 14:22:38
Энэ ул шал чацага нэртэнгүүдэд яг таарсан залхаан цээрлүүлэлт бөөн хүлээлт чирэгдэл жижиг авилгал ядарсан улуудаа яахаач нэг мэлэнэ шүүү энэ нам шүтсэн хүүрүүд
Зочин [202.55.188.98] 2023-08-19 14:20:54
Амьдрал мэдэхгүй цүнк баригч мөн тайлбарлаваа
Зочин [202.126.89.207] 2023-08-19 13:42:32
дарганцар авгай
Зочин [103.212.118.102] 2023-08-19 13:26:44
Чи өөрөө энэ дүрэм журмынхаа дагуу явж үзүүлээд үз дээ
Зочин [66.181.160.104] 2023-08-19 12:48:24
Байдал дээр нь ирээд харахгүй юу чи. Эмч нар хүрэлцэхгүй байхад юугаа худал онол яриад байгаа юм бэ. Эмч нар хүрэлцээгүй үед энэ бүтэхгүй асуудал байна. Чи өөрөө өрхийн эмнэлэгт очоод үзээрэй