ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАРЬЯАЛАЛ ХАРГАЛЗАХГҮЙ ҮНЭГҮЙ ХАМРАГДАНА
Улсын хэмжээний эрт илрүүлгийн үзлэг үргэлжилж байна.
Урьдчилан сэргийлэх багцын хувьд нас наснаас нь хамаараад хамгийн их өвчлөлийн тохиолдлоор нь үзлэг оношилгоо шинжилгээнүүд хийгдэнэ. Эрүүл мэндийн даатгалын нөхөн төлөлт хийхдээ E-Баримт бүртгүүлэх аппликэйшнд хандан регистрын дугаараа шалгах, регистрын дугаар дээрээ өөр хүний дугаар хийх, солих боломжтой.
Нийслэлийн эрүүл мэндийн газраас тодруулахад "Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, оношилгоо, шинжилгээ 2022 оны тавдугаар сарын 1-нд эхэлсэн.
Тус үзлэг энэ оны тавдугаар сар хүртэл үргэлжилж дууссан гэдэг ташаа мэдээлэл. Үзлэг, шинжилгээ цаашид үргэлжлэн хийгдэж байгаа учир иргэд хүлээцтэй хандаж, өөрийн боломжид тохируулан эрт илрүүлэгт заавал хамрагдах хэрэгтэй" гэжээ.
Эрт илрүүлэгт хамрагдах иргэд харьяалал харгалзахгүй үнэгүй үзүүлэх боломжтой.
Сэтгэгдэл
зочин [66.181.188.180] 2023-08-22 11:01:22
5 жилийн нөхөн төлбөр нэхээд байх юм тийм мөнгө хэцүү .нэг жилээр төлбөрөө өгмөөр байна. Эмнэлгийн тусламж авч байгаагүй хүнд хэцүү байна. Нөгөө өршөөлийн хуулиуд ийм л юманд хэрэгтэй баймаар хүний төлөө нийгэм анхаарна уу
Зочин [202.126.90.77] 2023-08-22 01:42:38
Яг хаана харъяалал харгалзахгүй үзэж байгаа юм бэ? Өдийг хүртэл үзүүлэх гээд чадахгүй бна. СХД
Зочин [59.153.112.106] 2023-08-22 08:09:54
Хаана үзэж бгн бол
Зочин [66.181.191.244] 2023-08-22 00:22:32
яг хаана очих вэ. дүүрэг хороо улс?