О.ЕСҮГЭН "ПАРИС-2024" ОЛИМПИЙН ЭРХЭЭ АВЛАА

Aдмин / Спорт

Азербайжаны нийслэл Баку хотноо наймдугаар сарын 14-нөөс есдүгээр сарын нэгэн хүртэл буудлагын спортын 53 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж буй билээ. Тус тэмцээнээс мөн "Парис-2024" олимпийн эрх олгох тул улс орнууд ихэд ач холбогдол өгч буй нь 101 орны 1249 тамирчин оролцож буйгаас тодорхой харагдана.

Өчигдөр өндөрлөсөн эмэгтэйчүүдийн урт бууны 3х20 дасгал ( 3 байрлалаас буудах дасгал ч гэж ярьдаг)-д Монголын шигшээ багийн тамирчин Оюунбатын Есүгэн 587 оноо авч ( суугаа байдлаас 98+99=197, хэвтээ байдлаас 99+99=198, зогсоо байдлаас 97+95=192) 11 байр эзлэн "Парис-2024" олимпийн наадамд оролцох эрхийг Монголын баг тамирчдаас анхлан авлаа. О.Есүгэн нь "Токио-2020" олимпийн наадамд цэц сорьж байсан бөгөөд Ж.Ганхуяг дасгалжуулагчийн удирдлага доор хичээллэдэг билээ.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.