Нийт 7 мянган га талбайг усалгаатай болгоно
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй” төслийг 2020-2026 онд хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд 8 аймгийн 18 сумын орон нутгийн өмчийн, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын 4 услалтын системийг шинэчлэн сайжруулснаар нийтдээ 7 мянган га талбайг усалгаатай тариалангийн эргэлтэд нэмж оруулах юм.
Өнөөдрийн байдлаар Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сэлэнгэ, Төв, Ховд, Хэнтий зэрэг 7 аймгийн 10 суманд нийтдээ 3031 га талбайг услах хүчин чадалтай услалтын системүүдийг барьж байгуулахад 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна. Энэ онд багтаан эхний ээлжийн 2-3 услалтын системийг ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.
Инженерийн хийцтэй услалтын системүүдийг байгуулснаар 3500 гаруй тариалан эрхлэгч өрх жилдээ дунджаар 8 мянга гаруй тонн хүнсний ногоо, 90 мянга гаруй тонн малын тэжээл үйлдвэрлэж, тэр хэрээр өрхийн орлого нэмэгдэх боломж бүрдэх юм.
Төслийн үр дүнд усалгаатай тариалангийн хэмжээг одоогийн түвшнээс 10-12 хувиар нэмэгдүүлж чадсанаар уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилт, дулаарлын нөхцөлд газар тариалангийн үйлдвэрлэлийг эрсдэлээс хамгаалах, хүнсний тогтвортой байдлыг хангахад хувь нэмэр оруулна.
Эх сурвалж: ХХААХҮЯ
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:19:49
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:19:48
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ЗОЧИН [202.9.46.7] 2023-08-29 11:26:17
ТОМООХОН УСАН САНГУУД БАЙГУУЛААЧ ЭЭ