Гватемалын Ерөнхийлөгчийн сонгуульд Б.Аревало ялжээ

Aдмин / Гадаад мэдээ

Зүүн төвийн үзэлтнүүдийн Semilla хөдөлгөөнөөс нэр дэвшигч Бернардо Аревало Гватемалын ерөнхийлөгчийн сонгуульд ялсныг тус улсын Сонгуулийн Дээд шүүх даваа гарагт баталгаажуулан мэдэгдлээ.

Тус шүүхийн “X” нийгмийн сүлжээн дэх цахим хуудсанд мэдээлснээр, нэр дэвшигч Б.Аревало энэ сарын 20-ны өдөр болсон санал хураалтаар нийт хүчинтэй саналуудын 60 хувийг авснаар ялалт байгуулжээ.

Prensa Latina агентлаг мэдээлснийг үзвэл, Аревалогийн өрсөлдөгч, “Итгэл найдварын үндэсний холбоо” намаас нэр дэвшигч Сандра Торрес хэлэхдээ, сонгуулийн олон хэсэгт саналын хуудсуудыг тоолох явцад зөрчил гарсныг дурдаад Сонгуулийн Дээд шүүхэд гомдол гаргажээ.

Энэ сарын 20-ны өдөр болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдахь шатны санал хураалтын дүнгээр Б.Аревало 2 сая 380 мянган хүний санал авсан бол өрсөлдөгч С.Торрес 1 сая 460 мянган санал авчээ.

Гватемалын Ерөнхийлөгч 4 жилийн хугацаатайгаар нэг удаа сонгогддог бөгөөд сонгууль болсны дараа жилийн 1 дүгээр сарын 14-нд албан тушаалдаа ордог байна.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.