Цагаан хэрмийг сэтэлж сүйтгэсэн хоёр хүнийг баривчилжээ
Хятадын Шаньси мужийн төв нутагт барилгын ажилчид экскаватор ашиглан Хятадын Цагаан хэрмийг ихээхэн хэмжээгээр сүйтгэжээ. Ажилдаа явахын тулд дөт зам гаргахаар завдсан хоёр хүнийг уг хэрэгт холбогдуулан шалгаж байгаа тухай цагдаа нар мэдэгдсэн байна. Тэднийг цагдан хорьсон бөгөөд мөрдөн байцааж байгаа аж. Баривчлагдсан 38 настай эрэгтэй, 55 настай эмэгтэй хоёр Цагаан хэрмийн 32-р хэсгийн орчимд ажиллаж байжээ.
Тэд замаа дөтлөхийн тулд Цагаан хэрмийн цуурч нүх гарсан хэсгийг өргөсгөж, экскаватораа нэвтрүүлэх "том сэтэрхий" гаргасан байна. Ингэснээр Мин гүрний үеийн Цагаан хэрмийн бүрэн бүтэн байдал, соёлын дурсгалт өвд ихээхэн хохирол учруулсан тухай цагдаагийн газрын мэдэгдэлд дурджээ.
Шаньси мужийн Юүюү хошуунд байрлах 32 дахь Цагаан хэрэм бол Мин улсын үеийн барьсан хэрмийн хэсэг бөгөөд муж улсын хэмжээнд хамгаалалтад байдаг түүх соёлын дурсгалт газар юм.
Наймдугаар сарын 24-ний өдөр Цагаан хэрэмд асар том сэтэрхий үүссэн байна гэсэн мэдээллийг цагдаагийнхан хүлээн авчээ. 1987 онд ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн Цагаан хэрэм нь МЭӨ 220 оноос эхлэн Мин гүрний үеийн 1600-аад он хүртэлх хугацаанд баригдаж, сэргээн засварлагдаж байсан бөгөөд дэлхий дээрх хамгийн том цэргийн байгууламж билээ.
Өнөөдөр жуулчдын үзэж буй Цагаан хэрмийн ихэнх хэсэг нь Мин гүрний үед баригдсан учраас Мингийн Цагаан хэрэм гэж нэрлэдэг. Он жил өнгөрөх тусам алслагдсан хөдөө орон нутаг дахь Цагаан хэрмийн зарим хэсэг нь эвдэрч нурсаар байгаа юм. "Бээжин таймс" сонинд 2016 онд нийтлэгдсэн тайланд дурдсанаар, Мин гүрний Цагаан хэрмийн 30 гаруй хувь нь бүрмөсөн элэгдэж нурсан бол ердөө 8 хувь нь бүрэн бүтэн байгаа ажээ.
Эх сурвалж: "Монцамэ агентлаг"
Сэтгэгдэл
зочин [59.153.86.104] 2023-09-06 12:46:27
хятад түүхийн биет дурсгал өвөө ингэж хамгаалж байна . энэ бол тухайн газар нутагт үеийн үед бид байсан байсаар ч байна гэсэн баталгаа .гэтэл бид яадаг билээ түүх дурсгал монголчуудын гэх түүхийн нандин юм бүхнээ оросод дээрэмдүүлсэн ,хятадад бид өөрсдөө өнөө цагт сайн дураараа аваачин өгч элдэв эрээн мяраан зүйлээр арилжиж байгаа .
Зочин [203.91.115.48] 2023-09-06 14:50:22
Хэрлэн барс хотын туурийг саная.Арай дэндүү арчаагүй улс юм даа монголчууд.
Зочин [202.126.90.97] 2023-09-06 14:02:48
Unen2
Зочин [203.98.76.249] 2023-09-06 10:24:19
хужаа нарч сүнсгүй айж олон далан барьсан л даа. тэрний нэг байна
Сэрго [84.239.49.232] 2023-09-06 10:20:24
Энд тайлбарын алдаа оршино. Цагаан хэрэм нь Мин төрийн байгуулсан хэрэм бөгөөд өнөөгийн Бээжийн хотын хойгуур үргэлжлэнэ. Цагаан гэх үг нь хоёр тоосгоны хооронд барьцалдуулагч шаврын өнгөнөөс гаралтай. Энд гарч буй хэрэм нь Цагаан хэрэм огт биш, Урт хэрэм болно. Зөв нь Урт далан болно. Урт даланг НОТ урьдах III зуун Чэншихуанди бариулжээ. Өнөөгийн Шэнси,, Шанси мужаар уг далан үргэлжлэнэ.
Зочин [139.5.217.100] 2023-09-06 10:00:04
Хуурамч цагаан хэрэм биз дээ, жинхэнэ нь өөр байсан даа. Эндээс нурсан хэсгээс нь бэлэн гоймонгийн цаас болон орчин үеийн хог хаягдал гараа биз дээ.