НАЙДВАРГҮЙ АЖИЛ ОЛГОГЧ, БАГА ЦАЛИН ЗАЛУУСЫН ИТГЭЛИЙГ БӨХӨӨЖ БАЙНА

Aдмин / Нийгэм

Хүн амын тал шахам нь хөдөлмөрийн насны, 40 гаруй хувь нь залуучууд учраас Монголын эдийн засаг, зах зээл залуу ажиллах хүчний нөөцөөс ихээхэн хамаардаг. Гэтэл ажил олгогчид элдэв арга саам хийж туршилт, тооцоо нэрээр ажиллагсдын цалинг хоцроох, илүү цагийн мөнгийг тооцохгүй байх, цалингүй ажлуулах, хугацаанаас нь хоцроох гэх мэтээр хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөр эрхлэгчдийн хуулиар олгогдсон эрхийг байнга зөрчиж байдаг учраас залуучууд эх орондоо ажиллаж амьдрахаас халширдаг.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2023 оны 1дүгээр улирлын байдлаар нийт 49.3 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 736.8 мянган ажиллагч хамрагдсан байна.

Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 2.4(5.1%) мянгаар өмнөх улирлаас 307(0.6%)-оор өссөн бол ажиллагчдын тоо өмнөх оны мөн үеэс 19.1(2.7%) мянгаар өсөж , харин өмнөх улирлаас 19.2(2.5%) мянгаар буурчээ.

https://www.nso.mn/mn/dissemination/59917386

Ажлын байрны орчин нөхцөл муу, цалин хангамжийн өрхийн хэрэгцээнд дэх хүрэлцээ хангалтгүй, хуримтлал үүсгэх боломжгүй байгаагаас шалтгаалсан харийн орныг зорих залуусын дүрвэлт эх орноо эзгүйдүүлэхэд хүргэж байна. Ийм тохиолдолд төрийн зөв бодлого үгүйлэгдэж байгаа ч авлигал бууруулах дорвитой алхам хийгдэж чадахгүй өдий хүрчээ.

Авлига буурахгүй байгаа учраас ажил олгогчид татвараас зайлсхийх, бизнесийн ашиг орлогоо нуун далдлах, хөдөлмөрийн мөлжлөг, хууль бус үйл ажиллагаа явуулах эрмэлзэлтэй байсаар байна уу. Ажил олгогчид, авлигалчид, ажиллах хүчний зөрчилтэй байдал, хууль эрх зүйд нийцээгүй энэ байдал нь ужгирсаар эцэстээ юунд хүргэхийг таашгүй.

Д.Энхбат


Сэтгэгдэл

Зочин [139.5.219.224] 2023-09-13 18:43:48

Гадагш нь залуучуудаа явуулахаа болимоор юм. ААН-д буруу өгөөд байх юм байхгүйээ бас татвар нөат-н дарамт байна шдээ. Ажилчидаа цалинжуулахаас авахуулаад хөөрхий хувийн компаниуд олон айлын амьдралыг үүрч байна шдээ.

Ихээ [59.153.112.117] 2023-09-13 11:12:02

Ихэнх гадаад руу явсаан одоо үлдсэн хэд нь явах гэж бна энэ улс иргэдээ хариын орны боол болгоод 30 жил боллоошд монголд хүүхэд харсан эмээ өвөө нар л үлдсэн

Балтийн тэнгисийн улсуудтай адилхан болж байнадоо. [66.181.160.17] 2023-09-13 11:59:09

Яг Эстони, Латви, Литва шиг. Гэхдээ тэнд хүүхэд төрөлдт бага. Мөн төрүүлсэн ч хүүхдээ эмээ өвөөд үлдээдэггүй, ээж аав нь хүүхдээ гадаадруу аваад явчихдаг. Учир нь хүүхэд бол төрүүлсэн эхийн хариуцлага, эмээ өвөөгийнх биш.

зочин [202.9.46.243] 2023-09-12 14:33:29

Ардчилалаар хамгаалулсан хувийн хэвшил цалин хасна өхгүй бага цалин өгнө унжина ажлаас хэдийд ч халах асуудалгүй хууль үйлчлэхгүй хөрөнөтний хөдөлмөрийн мөлжлөг боолын хөдөлмөрөөс зугтахаас аргагүй

Зочин [203.98.76.249] 2023-09-12 12:03:28

харин тийм байгуулагуудаа ажил хийсэн ч хулхидуулсан хүмүүсийн мэдээллээр бүртгээд хаах торгох шударах устгах арга хэмжээ ав. хамт олноорооо цалингаа аваагүй тохиолдол их байгаа шүү. хэдэн дарга устгахад гар хөл оролцмоор байна

Монголд бэлэн мөнгө байдаг юм уу? [66.181.160.29] 2023-09-12 10:50:20

Монголд хөдөлмөрлөсөн хүнд төлөх мөнгө байдаг юм уу? Мал аж ахуйн бүтээгдэхүүн нь Монголд бэлэн мөнгө авчирч байна уу? Газар тариалан Монголд ер нь мөнгө авчирдаг юм уу? Уул уурхай бүхэлд нь авч үзвэл хангалттай мөнгө Монголд оруулж ирдэг юм уу? Тэгээд л бодохгүй юу. Залуучуудад ЯМАР МӨНГӨӨР цалин хөлс олгох юм бэ?


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.