Ч.Батзориг: Нийтийн тээврээр зорчигчдод зориулж автобусны тоог нэмж, Яармагийн нэгдүгээр эгнээг чөлөөлсөн

Aдмин / Нийгэм

Яармагийн автозамын нэгдүгээр эгнээг нийтийн тээврийн автобусанд зориулж чөлөөлөх асуудлаар Улаанбаатар хотын Авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг олон нийтэд мэдээлэл өглөө. Тэрбээр “Наадамчдын өргөн чөлөө долоон километрын урттай, гурван эгнээ зорчих хэсэгтэй. Энэ зам дээр зорчих хөдөлгөөн өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Энэ оны хагас жилийн байдлаар Улаанбаатарт импортоор орж ирж байгаа авто машины тоо 60 мянгад хүрээд байна.

Өнөөдрийн байдлаар зөвхөн Наадамчдын өргөн чөлөө ч гэлтгүй Улаанбаатар хотын 356 км гол ба холбоос зам дээр явах тээврийн хэрэгслийн тоо үлэмж хэмжээгээр нэмэгдэж байна. Хувийн авто машины тоо ийнхүү нэмэгдэхийн хэрээр нийтийн тээврээр зорчигчдод зориулж автобусны тоог нэмэгдүүлэхээс гадна зорчих хөдөлгөөнийг эрчимжүүлэх арга хэмжээ авч байна. Өөрөөр хэлбэл, нэгдүгээр эгнээг нийтийн тээвэрт зориулж байгаа юм.

Яармагийн нэгдүгээр эгнээг нийтийн тээвэрт зориулж чөлөөлснөөр 12-14 км/цаг байсан автобусны хурд 16-18 км/цаг болж нэмэгдэж, өдрийн цагаар 20-21 км/цаг болжээ.

Автобус хоорондын зайг 7-10 минут тутамд байхаар төлөвлөсөн. Наадамчдын өргөн чөлөөнд 100 хүрэхгүй автобус явдаг байсныг 130 болгож байна. Мөн богино эргэлтийн чиглэлийг нэмж, өнөөдрөөс үйлчилгээнд явуулна. Буянт-Ухаагаас Үйлдвэр 19 хүртэл богино эргэлт гаргаж, 15-20 автобус үйлчилгээнд явуулах юм. Нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг байсан 900 гаруй автобус бүгд хуучин байсныг үе шаттай шинэчилж, өнөөдрийн байдлаар 450 гаруй шинэ автобус үйлчилгээнд явж байна. Энэ сард шинэ 150 автобус, ирэх аравдугаар сард 180 орж ирнэ.

Улмаар арваннэгдүгээр сард нийтийн тээврийн автобуснуудыг 100 хувь шинэчилж, арванхоёрдугаар сард автобусны тоог 1200-д хүргэнэ” гэлээ.

Авто замын түгжрэлийг бууруулах чиглэлд зөвхөн хувийн автомашинд зориулсан бодлого, шийдвэр, дэд бүтцээс илүүтэй нийтийн тээвэр рүү чиглэсэн дэд бүтэц, бодлого шийдвэр чухал. Тиймээс иргэд та үхэн аль болох хувийн авто машинаас татгалзаж, нийтийн тээврээр үйлчлүүлдэг байхыг чухалчлахыг албаныхан уриалж байна.

Эх сурвалж: Нийслэлийн Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хороо


Сэтгэгдэл

Зочин [203.98.76.249] 2023-09-14 13:24:17

буруу гэдэг нь хэрэгжиж эхлэнгүүээ харагдаж байхад хэдэн худгайн мөнгөө дарах гэж зүтгэсээр байхад чиний толгойг авя байж дуусгана шүү

Зочин [202.126.90.78] 2023-09-13 16:19:37

Түгжрэл улам нэмэгдэж байна. Голын тусгаарлах зурвасаа ашиглаж зам тавибал таарна

Зочин [59.153.112.117] 2023-09-13 13:07:21

Өөрсдөө бол хэзээч нийтийн тээврээр зорчихгүйшд улны иргэдээ гэж хэлээд бнауу

Лхагва [66.181.183.14] 2023-09-12 17:25:32

Энэ ёстой маш хэрэггүй хашаа болсон байна,Бүх машин баруун эргэхээр явж байгаа юм шиг 1-р эгнээгээр адилхан явж байналээ,


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.