Д.Сумъяабазар: Нэгдүгээр эгнээг бүрэн чөлөөлж, нийтийн тээврийг саадгүй зорчуулна

Aдмин / Нийгэм

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг даалгаврыг өгсөн юм.

Тодруулбал,

  • Нийслэлийн 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлж, шаардлагатай нөөц бүрдүүлэхэд анхаарч, хэрэгжилтийн явц, үр дүнг танилцуулах.
  • Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үдийн хоол хөтөлбөрийн хүрээнд эрүүл ахуй, чанар стандартын шаардлагад нийцсэн баталгаат хүнсний бараа бүтээгдэхүүнээр тасралтгүй хангах, хүнсний аюулгүй байдалд хяналт шалгалт зохион байгуулж, аравдугаар сардаа багтаан дүнг танилцуулах.
  • Нийслэлийн хэмжээнд байгаа хараа хяналтгүй болон хөдөлмөр эрхлэгч, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдийг нийгэмшүүлэх, хамгаалах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд рүү хандсан зөвлөмж, сургалтуудыг нэмэгдүүлэх ажлуудыг зохион байгуулж ажиллах.
  • Хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэхтэй холбогдуулан авто замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээг бүрэн чөлөөлж, нийтийн тээвэр саадгүй зорчуулах, хөдөлгөөний зохицуулалт, аюулгүй байдал, зохион байгуулалтын ажлаа сайтар хангаж ажиллах.
  • Хорооллын дундах болон туслах замын эвдрэл гэмтэл болон авто замын тэмдэг, тэмдэглэгээг засварлах ажлуудаа эрчимжүүлж, дуусгах.
  • Хөрөнгө оруулалтын ажлуудын гүйцэтгэлийн хяналтыг нэмэгдүүлэх, барилга угсралтын бүх шатанд стандарт, технологийн норм нормативыг мөрдлөг болгох, хяналтын инженерүүдийг газар дээр нь тогтмол ажиллуулж, хяналт тавих зэрэг үүрэг даалгавар өглөө.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.226] 2023-09-14 12:30:52

Эргүү пязда минь битгий хуцаач Чи юуг ч удирдаж зохион байгуулж чадахгүй Чухам хулгай хийхээс өөр юу ч чадахгүй

Иргэн [66.181.190.73] 2023-09-13 16:45:29

Утаа тугжрэл 2оо яриад л байдаг , яриад л байдаг дахад хэдэн жил ч ярих юм байна даа . Хоосон яридаг монгол оо гэж

Зочин [203.17.23.197] 2023-09-13 15:33:54

Тархи нь гашилж хулгай луйвар хуйвалдаанаас өөр юм сэтгэхээ байсан энэ этгээд байсаар л байх уу

Зочин [66.181.184.235] 2023-09-13 15:22:44

Тархиа сайн ажлуул,их хийж бага худлаа ярь

Годил толгой [202.9.46.235] 2023-09-13 13:15:12

Яриад л бдаг яриад л бдаг.яриад л бдаг...дуусдаггүй ээ..хөгждөггүй ээ..өөрчлөгддөггүй ээ..Наад замын бөглөрлөө хэзээ дуусгах юм...Анх гарч ирэхдээ юү юү гж гуцаад блаа...

Зочин [59.153.112.117] 2023-09-13 10:29:40

4 жил ярьдаг юмаа ярих нээ уйддаггүйн байхдаа улиг болтол 1 юаа ярихаар


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.