ХУД-т нэг иргэн шороонд даруулж, нас баржээ

Aдмин / Нийгэм

Хан-уул дүүрэг 21-р хороо Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв 2-ийн баруун талд байрлах хотхоны бохирын шугам холболт хийж байгаад иргэд шороонд дарагдсан дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ.

Аврах ангийн бүлэг дуудлагаар очиход “Жаргалант .....” ХХК-ны ажилчид шугам холболтын ажил хийгдэж байх явцад хөрсний нуралт үүсч 2 иргэн 3х1,50 метрийн хэмжээтэй нүхэнд дарагдсан байсан.

Төв аймгийн Эрдэнэ сумын харьяат, 26 настай эрэгтэй Э нь дарагдаж нас барсан байсныг хүрз, дамнуурга, тулгуур бэхэлгээ ашиглан цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Нөгөө нэг иргэнийг иргэд гаргаж, Яаралтай тусламж 103-т хүлээлгэн өгч, амь насыг нь аварсан байна.

Иймд иргэд болон аж ахуйн нэгж байгууллагууд газар шорооны болон барилгын ажил эрхлэхдээ хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлын дүрмийг чанд мөрдөж, эрдэнэт хүний амь нас эрсэдэхээс урьдчилан сэргийлж ажиллахыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.


Сэтгэгдэл

АЖИЛ [202.55.191.194] 2023-09-13 09:35:04

Амь нас эрүүл мэндээ ӨӨРӨӨ ХАМГААЛ, ҮНЭЛ ...анхааруулга...дүрэм журам ...ХАНГАЛТТАЙ ГАРСАН.

Zochin [202.126.88.105] 2023-09-13 11:40:53

Yag unen shu durem juram hangalttai bgaa uuruu uurtuu ezend baih heregtei uhruudee


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.