АНУ-ын Нью-Йорк мужид үл хөдлөх хөрөнгөд үерийн эрсдэлийн үнэлгээ хийсэн байхыг шаарддаг болно

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-д энэ зун олон газар үер болж, иргэд эд хөрөнгө, эрүүл мэндээрээ ихээр хохирсон. Ялангуяа Нью-Йорк мужийг дайрах хар салхины давтамж, далайн түвшин их хэмжээгээр нэмэгдсэн зэрэг нь цаашид үерийн аюул байнга тохиох үндэс болж байгааг иргэд хэлж байна. Тэгвэл Нью-Йорк мужийн иргэд үл хөдлөх хөрөнгө худалдаж авч байгаа бол үерт өртөж байсан эсэх, эсвэл үерийн эрсдэлт бүсэд оршдог эсэх талаар эрсдэлийн үнэлгээ шаардаж болдог болно гэдгийг мужийн хууль тогтоох байгууллагаас мэдээлжээ.

Үл хөдлөх хөрөнгөд үерийн эрсдэлийн үнэлгээ шаардах үндэслэл бүхий хуулийн төслийг Нью-Йорк мужийн хууль тогтоох байгууллагаас захирагчийн албанд өргөн бариад байгаа юм байна. Урьд өмнө нь төдийлөн үерт өртөж байгаагүй газрууд уур амьсгал өөрчлөгдөхийн хэрээр үерийн эрсдэлтэй болсоор байна. Ялангуяа гол ус голдирлоосоо хальж, эргэн тойрны байшин барилгыг сүйтгэх байдал улам нэмэгджээ.

Мужийн зүүн хойд хэсгээр хур тунадасны хэмжээ эрс нэмэгдсэн нь АНУ-ын аль ч хэсгээс хамгийн өндөр үзүүлэлт болоод байна. Мөн Нью-Йоркын эргийн түвшин дэлхийн дунджаас гурав дахин ихээр нэмэгдсэн гэдгийг АНУ-ын Үндэсний цаг уурын хүрээлэнгээс мэдээлсэн юм. Мөн сүүлийн жилүүдэд хар шуурганы давтамж нэмэгдсэнийг хэлж байлаа.

Урьд нь үерийн эрсдэлт бүсэд үл хөдлөх хөрөнгө худалдах гэж байгаа агент 500 долларын шимтгэл төлөөд үерийн эрсдэлийн үнэлгээ хийлгэхгүй өнгөрдөг байсан хуулийн цоорхойг энэ удаа нөхнө гэж мэдэгдсэн юм. Энэ хууль батлагдсанаар үл хөдлөх хөрөнгийн агент үерийн эрсдэлийн үнэлгээг заавал гаргаж өгөхөөс гадна үерийн даатгалд хамруулсан байх шаардлагыг заавал биелүүлэх юм байна. Нью-Йорк мужид өмнө нь түрээсийн байшингуудад ийм үнэлгээ хийх хуультай байсан юм байна. Гэхдээ тэр хууль нь зөвхөн зуугаад жилийн өмнө тогтоосон үерийн голдирлын хүрээнд л тооцогддог байжээ. Одоо үед үерийн хэмжээ нэмэгдэж, эрсдэлийн бүс улам тэлж байгаа тул хуучин хуулийг баримтлах боломжгүй болж байгаа юм. Одоогоор хууль гарын үсэг зурж, батлуулах шатандаа явж байгааг холбогдох байгууллагаас мэдэгдсэн байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.