Польш, Унгар, Словак улсууд Украины үр тарианы импортод хориг тавилаа

Aдмин / Гадаад мэдээ

Европын Комисс баасан гарагт Украинтай хил залгаа орших Европын Холбооны /ЕХ/ таван улсад үр тариа импортлох хоригийг сунгахгүй байх шийдвэр гаргасны дараа Польш, Унгар, Словак улсууд Украины үр тарианы импортыг хязгаарлаж байгаагаа мэдэгджээ.

Украин нь Орос довтлохоос өмнө дэлхийн үр тарианы гол экспортлогчдын нэг байв. Мөргөлдөөн эхэлснээс хойш Хар тэнгисийн боомтоор дамжуулан тээвэрлэх замуудыг ашиглах боломжгүй болсон тул Украины тариаланчид хөрш орнуудаараа дамжуулан үр тариа экспортлох болсон юм.

Гэвч хөрш зэргэлдээ орнууд руу үр тариа, тослог ургамлын үр их хэмжээгээр нийлүүлсний улмаас тэдгээр улсын дотоодын бүтээгдэхүүний үнэ доошилж, нутгийн тариаланчдын орлого буурахад хүргэж байгаатай холбогдуулан эдгээр орны засгийн газрууд Украинаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн импортлохыг хоригложээ.

Европын Холбоо Украины хөрш орнууд тус тусдаа нэг талын хориг тавихаас сэргийлэх арга хэмжээ болгон тавдугаар сард таван оронд үр тариа импортлохыг хоригложээ. Уг хоригийн дагуу Украин улс бүтээгдэхүүнээ өөр улсад зарах нөхцөлтэйгээр тэдгээр улсаар дамжуулан тээвэрлэж эхэлсэн билээ.

Украины эрх баригчид хөрш орнууд руу хийх экспортын хяналтыг чангатгах арга хэмжээ авна гэж амласны дараа ЕХ хоригоо баасан гарагт дуусгавар болгосон байна. Тариаланчид ургацаа хурааж, борлуулах бэлтгэлээ базааж байгаа энэ үед уг асуудал онцгой эмзэг байгаа юм.

ЕХ-ны Худалдааны асуудал эрхэлсэн дээд комиссар Валдис Домбровскис баасан гарагт хэлэхдээ, хөрш улс орнууд Украины үр тарианы импортын эсрэг нэг талын арга хэмжээ авахаас татгалзах ёстой гэж мэдэгдсэн хэдий ч Польш, Унгар, Словак улс Украины үр тарианы импортод тавьсан хязгаарлалтаа сэргээв. Гэхдээ Украины хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг дамжин өнгөрүүлэхийг зөвшөөрөх аж.


Сэтгэгдэл

Зочин [202.131.235.198] 2023-09-18 14:17:27

ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил суралцаж төгссөн хүмүүст ОХУ-ын Магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Утас: 88671597.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.